Иракт долоон ихэр хүүхэд төржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Ирак улсад долоон ихэр хүүхэд төрсөн тухай Дияла мужийн Эрүүл мэндийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

25 настай эмэгтэй ихрүүдээ байгалийн жамаар төрүүлсэн бөгөөд зургаан охин, нэг хүүтэй болсон байна.

 

Дияла мужийн аль-Баттуль төрөх эмнэлгийн захирал Али Шарифын хэлснээр энэ нь анх удаа Иракт долоон ихэр хүүхэд төрсөн тохиолдол гэнэ. Ээж, ихрүүдийн биеийн байдал сайн байгаа аж. “Ихрүүдийн эцэг, эх бурхнаас өгсөн бэлгийг баярлаж, гайхаж хүлээн авлаа” гэж хэвлэлийн мэдээнд бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dulam(182.160.35.9) 2019 оны 02 сарын 19

Nohoi shig ymar hachin ym be? Urd ni huuhed toruulj bsan ym bolov uu?

0  |  0
Top