Тусгай сангуудад энэ жил 2 ИХ НАЯД 900 тэрбумыг ТӨЛӨВЛӨЖЭЭ

2019 оны 02 сарын 19

 

Ил тод болсон нь л ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болохоос улстөрчдийн хуруу гараа дүрдэг сангууд ТУСГАЙ гэх нэршилтэйгээр олон жил оршин тогтносон талаар яригдаж буй. Уг нь тусгай чиглэлийн сангуудын хөрөнгө мөнгөний зарцуулалт “бай”-гаа онож, очдог бол тун хэрэгтэй. Гэвч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэхчлэн сангуудын хөрөнгө эрх мэдэлтнүүдэд илүүтэй наалдаж буй талаар жишээ баримтууд яригдаж байна.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн мөнгийг эрх мэдэлтнүүдтэй хамаарал бүхий компаниуд “хувааж” авсан асуудал Засгийн газрын бусад тусгай сангууд руу нийгмийн анхаарлыг чиглүүлсэн. Улмаар Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийж дуусаад буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл маргааш Засгийн газрын хуралдаанд тусгай сангуудын шалгалтын дүнг Сангийн сайд танилцуулах гэж байна.

 

Салбарын сайд хэлэхдээ  тусгай сангуудын заримыг нь татан буулгаж, заримынх нь хөрөнгө зарцуулалтыг ил тод болгох шаардлага байна гэж байсан. Тэгвэл маргааш засгийн хуралдаанд шалгалтын дүнг оруулснаар, тусгай сангуудтай холбоотой улс төрийн шийдвэрүүд гарч эхлэх магадлалтай болж байна.

 

Дашрамд, энэ онд Засгийн газрын Тусгай сангуудад төсөвлөгдсөн мөнгөний хэмжээ хэд хэчнээн байгааг хүргэе. Улсын төсөв болон сангийн өөрийн хөрөнгөөс бүрдүүлэх мөнгөний хэмжээ гэдгийг тодотгоё. 2019 оны Улсын төсөвт Засгийн газрын 22 тусгай санд нийтдээ 2 их наяд 900 тэрбум 894 сая 500 мянган төгрөг төвлөрнө гэсэн тооцоолол хийжээ.

 

/2019 онд Засгийн газрын тусгай сангуудад төвлөрүүлэхээр тооцсон мөнгөний хэмжээ/

 

 

 

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН:

Улсын төсвөөс 76.5 тэрбум төгрөг

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН:

Улсын төсвөөс 12.6 тэрбум төгрөг, Сангийн өөрийн орлогоос  0.02 тэрбум төгрөг

 

СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН:

Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг

 

СПОРТЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг

 

МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 0.9 тэрбум төгрөг

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

2,068.5 тэрбум төгрөг

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН:

694.5 сая төгрөг

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 28.5 тэрбум, сангийн өөрийн хөрөнгөөс 54.9 тэрбум, нийт 83.4 тэрбум төгрөг байхаар тооцсон.

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөс 41 тэрбум төгрөг

 

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс13 тэрбум,  өөрийн орлогоос 39 тэрбум, нийт 52 тэрбум. 2018 оноос   21.2 хувийн бууралттай байна.

 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Улсын төсвөөс 47 тэрбум, өөрийн орлогоос 1 тэрбум төгрөг

 

МАЛ ХАМГААЛАХ САН

Улсын төсвөөс 34.5 тэрбум, өөрийн орлогоос 1.8 тэрбум, нийт 36.3 тэрбум төгрөг

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

Өөрийн орлогоос 407.7 тэрбум төгрөг тооцжээ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 3 тэрбум төгрөг

 

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САН

Өөрийн орлогоос 1 тэрбум төгрөг

 

ХИЛИЙН ЧИНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН

Улсын төсвөөс 0.2 тэрбум төгрөг

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САН

Өөрийн орлогоос 35 тэрбум төгрөг

 

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САН

Улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

УЛСЫН АВТО ЗАМЫН САН

Өөрийн орлогоос 2.2 тэрбум төгрөг

 

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ САН

Өөрийн орлогоос 0.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САН

Улсын төсвөөс 25 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН

Улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.67) 2019 оны 02 сарын 20

Мал хамгаалах сангийн 36.6 тэрбумаас 20 орчим тэрбум нь үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчдад уг сангаар дамжин сангийн яамаар шалгуулаад шууд малчдын дансанд ордог юмаа.Энэ бол малчдаа,болон үйлдвэрүүдээ хятадын ченжүүдээс 2011 оноос хойш хамгаалж байгаа чухал арга хэмжээ шүү.Үүнийг ждү шиг дарга нар идчихдэггүй цэвэр малчдад хүрдэг ганц гайгүй сан нь энэ байх даа.

0  |  0
123546(202.21.100.210) 2019 оны 02 сарын 20

cvoo mongo shaaxaar tosovloj dee ed nar tegeed mnuusynxaa tatvaryg nemeed l ...

0  |  0
тангад(103.57.92.250) 2019 оны 02 сарын 19

энэ чинь бүгд эзэнтэй сангууд байна ш дээ зүгээр жишээ Ж Энхбаяр лав дундаршгүй дуулдахгүй иддэг 3 сан лав байна тэгээд бусад нь хэдтэй вэ одоо Хүрэлсүх өөрийнхөө эгч дүү ёр нь тал татдаг бүхэнд шагнаж том лидер болох нээ

0  |  0
Галаа(202.9.45.18) 2019 оны 02 сарын 19

Байгаль хамгаалах мѳнгѳ тѳсѳвлѳѳд хэрэггүй ээ дуучид, бѳхчүүд, хаана л шоу болно түүнийг санхүүжүүлдэг байгууллага болсон ш дээ!!!! татан буулгаад байгаль хамгаалах ѳч тѳчнѳѳн ажил бий түүнд нь зарцуул

0  |  0
Top