Тэнгэрээс буусан од: Гол дүр сонгосон түүх

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

 

Хувьсал продакшны уран бүтээлчид “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноныхоо эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгаруулчээ. 50 гаруй жүжигчдийг гурван үе шаттайгаар өрсөлдүүлэн проб явуулсан боловч тухайн дүрд тохирох жүжигчнийг шалгаруулж чадаагүй байна.

 

 

Улмаар тус киноны продюсер Г.Цоггэрэл жүжигчин О.Дөлгөөнийг санал болгожээ.  Сонгон шалгаруулалтын багийнхан бүрэн санал нэгдэн, жүжигчин О.Дөлгөөнийг урьж, энэхүү бүтээлийн гол дүрд тоглуулсан байна.

 

Үргэлж шинэ дүр төрх, шинэ нүүр царайг эрэлхийлдэг Хувьсалынхан энэ сонголтондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ. Жүжигчин О.Дөлгөөн одоо АНУ-д суралцаж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top