Үерийн хамгаалалтыг алдагдуулсан ААН-ийн үйл ажиллагааг зогсооно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгуулахаар ажиллаж байгаа аж. Тус ажлын хүрээнд үерийн далан сувагт хуримтлагдсан мөсийг зөөх, суваг татах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, техник хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулах юм. Түүнчлэн, Геодези, усны барилга байгууламжийн газар нь далан сувагт хаясан ахуйн болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, сувгийн эвдэрсэн хийц бүтээцийг сэргээн засварлах, үерийн аюулд өртөж болзошгүй газар суурьшсан бол нэн даруй нүүлгэх, хашаа хороогоо хамгаалсан далан суваг, шуудуу татах зэрэг ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top