Меган Маркл ганцаараа Нью-Йорк руу нисчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Их Британийн ханхүүгийн эхнэр, 37 настай Меган Маркл хувийн ажлаар Нью-Йорк руу нисчээ. Удахгүй нярайлах тэрбээр найзтайгаа уулзахаар ганцаараа Нью-Йоркт очсон гэж Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ. Меган таван одтой зочид буудалд тав хонох аж. Түүнийг хатан хааны гэр бүлийн хамгаалалтын албаныхан байнга дагаж байгаа гэнэ.

 

Меган найзтайгаа хамт ресторанд байхдаа хүмүүст танигдахгүйг хичээж байсан ч түүний хуруун дахь хуримын бөгжөөр нь хүмүүс таньсан байна. Тэрбээр Лондон руу яаран буцах аж. Ханхүү Харри, Меган Маркл нар энэ сарын 23-25-нд Мароккод айлчлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саяна(202.9.43.73) 2019 оны 02 сарын 19

ямар гоё баглаа бариа вэ

0  |  0
Top