Засгийн газар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2019.02.13/ нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу “Эрдэнэс Таван толгой”-н IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг хийх юм.

 

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын шалгалтын дүнг хэлэлцэхээр шийдвэрлэж байна. 2019 оны Улсын төсөвт Засгийн газрын 22 тусгай санд нийтдээ 2 их наяд 900 тэрбум 894 сая 500 мянган төгрөг төсөвлөөд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(202.126.89.209) 2019 оны 02 сарын 20

Zovhoñ ene heden tosol mongo sanhuu n shiidegdej shiidver garsanaa 2 jil yarilaa daraagiin hurdtai yaraltai shiideh omniin govid buteen baiguulah tosluud hodloh boloogui ui ih tsag alduulj shiidver gargahgui gatsaj baigaag anhaarch ajillah heregtei

0  |  0
Top