ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн бусдыг өөртөө татна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

 

Хонь

Хониныхон өнөөдөр өдөржингөө бусдын асуудлыг шийднэ. Хувийн ажил тань хойшлогдоно. Бусдад туслах нь шинэ найз нөхөдтэй болгож, харилцаа холбоог тань нэмэх учир бас ч муугүй байгаа биз.

 

Үхэр

Зохион байгуулалтын ур чадвараараа хүмүүсийг төдийгүй өөрийгөө ч гайхшруулна. Эерэг сэтгэл хөдлөл ихтэй байж, бусдыг ч өөртөө татна.

 

Ихэр

Таны өнөөдрийн уриа бол “Хамгийн чухал нь гэрийн эмх цэгц”. Гэр орноо цэвэрлэхээс гадна хувийн ажлаа ч эмхэлж цэгцэл.

 

Мэлхий

Таны оюун ухаан сэргэг, тодорхой байна. Эрүүлээр сэтгэж, аливаад бодитой хандаж байгаа тань бусдад их таалагдана. Энэ нь ажилд тань багагүй ашиг авчрах ч хайртай хүнийг чинь уйдааж мэднэ.

 

Арслан

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хэрэг гарна. Ширээний ард суугаад үндсэн төлөвлөгөөнүүдээ бичиж, орлого, зарлагаа тооцоол. Төлөвлөгөө амжилттай хэрэгжих магадлал өндөр байна.

 

Охин

Эргэн тойрны хүмүүс таныг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ айх зүйл байхгүй. Ажлаа тайван хий. Таны ухаалаг байдал амжилт авчрах болно.

 

Жинлүүр

Сэтгэл дотроо болж буй зүйлийг гадагш нь гаргах хэрэгтэй. Дарагдсан айдас хүйдэс, зовнил бий болгохгүйн тулд аливаа шаналалыг шууд хэлж байх нь дээр.

 

Хилэнц

Ямар нэгэн шоу зохион байгуулна. Гэхдээ энэ нь том арга хэмжээ бус, гэрийнхнийхээ өмнө авьяасаа үзүүлэх, гал тогоондоо аяга таваг угаах чадвараа харуулах зэрэг энгийн зүйл байж ч мэднэ.

 

Нум

Зохион байгуулалт, эмх журамтай холбоотой асуудал тулгарч мэднэ. Эргэн тойрны хүмүүсийн зан араншинд анхаарал хандуулах хэрэггүй. Алдааг өөрөөсөө эхлээд хай.

 

Матар

Найз нөхөдтэйгөө уулз. Сонирхолтой газарт очиж, эерэг сэтгэл хөдлөл мэдрэх хүмүүстэй уулзсан ч болно.

 

Хумх

Дарга удирдлагатайгаа харилцахад тааламжгүй өдөр. Үүний оронд гэр бүл, дэлхий нийтийн асуудалд анхаарал хандуул. Ажил дээрээ маргаан гаргах огт хэрэггүй.

 

Загас

Асуудалгүй хүн гэж байдаггүй. Шударга ёсны тухай бодож шаналах хэрэггүй. Өөрийнхөө ажлыг л хийх нь дээр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top