ӨНӨӨДӨР: Ажлын байрны асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны 02 сарын 20

10:00 цагт

  • БХБЯ, Нийслэлийн удирдлагууд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88010867, 99995105
  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Түлэнхий төвийн барилгын явцтай танилцана.

 

MN-Мэдээллийн төвд

  • 11:30 Шүүх, хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас хохирсон ээжүүдийн “Шударга ёс хөдөлгөөн”-өөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
  • 12:00 Оюутолгойн ҮЭХ-ноос ажлын байрны хэвийн бус нөхцөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 13:30 Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ноцтой буй асуудлаар оршин суугчид болон тус хотхоныг барьсан барилгын компаниуд хамтран мэдээлэл хийнэ.

 

14:30 цагт

  • "Aurug place"-т “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч "DJI" нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, тусгай зориулалтын чиг үүргийн газрууд оролцохоос гадна дроны хөгжил, технологийн дэвшил, хэрэглээний ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхнийг оролцохыг урьж байна. Утас: 80679370

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top