Алдарт Карл Лагерфельд таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Дэлхийд алдартай дизайнер, “Chanel”-ийн гүйцэтгэх захирал Карл Лагерфельд 85 насандаа таалал төгсчээ. Түүний бие сүүлийн хэдэн долоо хоногийн турш муу байсан гэнэ. Тэрээр өчигдөр Францад таалал төгсчээ.

 

Өөрөөсөө өөр хэнийг ч загварын дизайнер гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан гэгдэх Карл Лагерфельд нь 1933 оны есдүгээр сарын 10-нд Германы Хамбург хотод төржээ. Хожмоо тэрээр ээжтэйгээ хамт Парист ирсэн байна.

 

Карл Лагерфельдийг орчин үеийн загварын эзэн хаан гэдэг байв. Түүний хувийн амьдрал их сонин. Карл Лагерфельд нэг ч удаа гэрлэж байгаагүй. Загварын ертөнцийн домог болсон түүний хамгийн дотны хүн нь бие хамгаалагч Себастьян Жондо болон хайртай муур Шупетт нь байжээ.

 

Карлтай хамтран ажиллаж, түүний загварыг амилуулах ховорхон завшаан тохиож байсан моделиуд болон урлаг соёлын алдартнууд Лагерфельдийг тайван нойрсохыг ерөөж, эмгэнэл илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ба(223.38.60.180) 2019 оны 12 сарын 31

муурандаа хөрөнгөө үлдээсэн бна.овш чинь

0  |  1
Unshigch(112.72.2.206) 2019 оны 02 сарын 20

Um sain amgalan boltugai

0  |  0
Top