Монголчууд 3000 жилийн өмнөөс хүнсэндээ сүү ашиглаж ирснийг судалгаагаар тогтоожээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Германы алдарт Макс Планкийн хүрээлэнгийн Антропологийн тэнхимийн судалгаагаар монголчууд одоогоос 3000 жилийн өмнөөс өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг байсныг судалгаагаар тогтоожээ. Сүүлийн арван жилийн туршид археологийн малтлагаар илэрсэн араг яснууд дээр судалгаа хийсний үндсэн дээр уг дүгнэлтэд хүрсэн байна. Ялангуяа үхэр, сарлаг, хонины сүүг өргөн хэрэглэдэг байсан ажээ.

 

Макс Планкийн хүрээлэнгийн Антропологийн тэнхимийн профессор Кристина Вариннераар удирдуулсан шинжээчип Буган чулуун хөшөөний хиргисүүрээс илэрсэн 22 булшин дээр судалгаа хийж, орчин үеийн монголчуудын гентэй харьцуулсан байна. Анх Монголчууд сүүнээс ялгардаг лактози гэх бодисыг боловсруулах чадвар тааруу байсан ч удаан хугацааны турш хүнсэндээ хэрэглэсэн тул орчин үеийн монголчууд лактозийг шингээх чадвараараа илүү болжээ.

Эх сурвалж: Science News

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.73) 2019 оны 02 сарын 20

МОНГОЛЧУУД СҮҮ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ ГЭЖ ОЙЛГОЛОО

0  |  0
Top