“АПУ", “Хүрд” компаниуд НОГДОЛ АШИГ хуваарилна

2019 оны 02 сарын 20

Хувьцаат компаниуд ногдол ашиг тараах шийдвэрээ энэ сарын 19-ний дотор багтаж гаргах ёстой байсан. Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 7 компанийн  мэдээллийг хүргэсэн. Тэгвэл “АПУ” ХК болон “Хүрд” ХК-иуд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна.

 

“АПУ" ХК 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн №19/02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 12-р сарын 31-ны өдрийн дотор багтаан "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.

 

“ХҮРД" ХК 74.4 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Хүрд” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 550 төгрөг буюу нийт 74.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 2-р улиралд багтаан компанийн байранд тарааж, үлдсэн мөнгийг "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top