ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Хонь

Багахан зүйл дээр ч зөрүүд зан гаргана. Маргаж, зөрүүдлэх хэрэг огт байхгүй. Дараа өдөр нь бодоход та инээдэмтэй зүйлд бухимдаж, маргасан мэт санагдана.

 

Үхэр

Нэр хүндэндээ сэтгэл дундуур байна. Гэхдээ нөхцөл байдал муу биш байна. Эргэн тойрныхны нүдэнд хэрхэн харагдаж буйдаа анхаар.

 

Ихэр

Хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг хүснэ. Харилцаагаа шинэ түвшинд аваачих чадвар танд байна. Гэртээ жижигхэн тэжээвэр амьтантай болохыг хүснэ.

 

Мэлхий

Спортын сонирхол ихэд төрнө. Эргэн тойрныхондоо санаа бодлоо тулгах гээд хэрэггүй. Маргах нь ямар ч ашиггүй. Хүүхэд болон өсвөр насныхантай харьц.

 

Арслан

Арслангийнхан өнөөдөр бодож төлөвлөж буй зүйлд нь саад болсон хүмүүст ихээр бухимдана. Санхүүгийн байдлаа сайжруулах сайхан боломж байна.

 

Охин

Эргэн тойрныхондоо өөрийнхөө зөв гэж батлах гэж улайрна. Гэхдээ энэ нь хэнд хэрэгтэй гэж? Таны цалин хөлсийг шийддэг дарга, удирдлагадаа л үүнийгээ батал.

 

Жинлүүр

Ер бусын уян хатан, дипломат байна. Хүмүүсийн үзэл бодлыг сонсч, тэднийг хүлээн зөвшөөрснөөр та амар амгаланг мэдэрнэ. Бүх хүн таны хүссэнээр байх боломжгүй. Тэд өөрсдийнхөөрөө л аливаад хандана.

 

Хилэнц

Маргаан, тааламжгүй байдал зэргээс хол бай. Үзэл бодлоо батлах гэж зүтгэх нь амьдралд хэрэггүй байдаг. Өнөөдөр та бусдыг хэцүү байдалд оруулахаар хурц зантай байна.

 

Нум

Өндөр идэвхтэй, ажилсаг байна. Эргэн тойрныхондоо ч эрч хүч түгээнэ. Гэхдээ хэт шулуун байх хэрэггүй.

 

Матар

Хүүхдүүдтэй харилцаж өдрийг өнгөрүүлэхэд маш таатай. Та хүүхэдгүй бол хамаатан садныхаа өхөөрдөм багачууд дээр оч. Тэд танд гайхалтай эерэг энерги бэлэглэнэ.  

 

Хумх

Их туршлага, тактиктай байна. Таны толгойд хэрэгтэй санаанууд төрж, тэдгээрийгээ гүйцэлдүүлэх эрч хүч ч буцална.

 

Загас

Эргэлзээ ихээр төрөх өдөр. Гэхдээ шийдвэр гаргачихсан байхад эргэлзээнээс ор мөр ч үлдэхгүй. Сонгосон замаараа яваа танд бусад хүн саад болохгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top