ДАРХАН-УУЛ: Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу холбогдох албаныхан Азийн хөгжлийн банкны хог хаягдлын төслийн зөвлөхтэй өнөөдөр /2019.02.20/ уулзалт хийлээ. Уулзалтаар төслийн нэгжээс шаардсан бичиг баримтыг яаралтай бүрдүүлж өгөх үүрэг чиглэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат холбогдох албаны төлөөллүүдэд өгсөн юм.

 

Энэхүү бичиг баримтыг гаргаж өгснөөр төслийн багийнхан ирэх тавдугаар сард Азийн хөгжлийн банкны захирлуудад танилцуулан дэмжигдсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сард хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж биет ажлуудыг үе шаттайгаар хийхээр болсон юм. Мөн энэхүү асуудалд аймгийн Байгаль орчны хяналтын хороо давхар хамтран ажиллахаар болжээ.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top