МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Орхон аймагт ажиллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр /2019.02.20/ Орхон аймагт ажиллалаа.

 

Орхон аймагт ажиллах үеэрээ МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, 2018 оны хамтын ажиллагааны нэгдсэн тайлангаа танилцуулсан байна. Мөн МСНЭ-ээс Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг энэ жил 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах, цаашид уламжлал болгох тухай болон МСНЭ-ийн удирдлагууд 21 аймгаар тойрох зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр албан уулзалтууд хийлээ.  

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Орхон аймагт ажиллах үеэрээ "Эрдэнэт" үйлдвэрийн алтан маркны нээлтэнд оролцож, тус аймгийн салбар зөвлөлийн удирдлагуудын ажил байдалтай танилцан, орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бодитойгоор дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.

 

Түүнчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт 60 жил ажилласан, 90 настай сэтгүүлч Даг.Жамьянд хүндэтгэл үзүүлэв. Даг.Жамьян 1955 онд “Үнэн” сонины Дорнод аймаг дахь тусгай сурвалжлагчаар томилогдон, сэтгүүлч мэргэжлийн ажлын гараагаа эхлүүлж байжээ.

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

 
Эх сурвалж: www.etzone.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top