Тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах боломжтой болжээ

2019 оны 02 сарын 21

Монголд анх удаа тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах iTeever ухаалаг утасны үнэгүй аппликэйшн болон вэб платформ өнөөдрөөс /2019.02.21/ ашиглалтад оржээ. Ингэснээр бүх төрлийн ачаа тээврийг үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломжтой болж байгаа аж. Хөдөө орон нутаг, улс хоорондын аливаа тээврийн хэрэгцээг хангах найдвартай, шуурхай жолооч, тээврийн компаниудыг олохын тулд iTeever аппликэйшныг ашиглах боломжтой аж. Уг аппликэйшнд бүртгүүлснээр бүх төрлийн тээврийн зар нийтлэх, хүссэн тээвэрлэгчээ сонгох боломжтой бөгөөд дотоод тээврийн жолооч нар, авто тээврийн болон улс хоорондын тээвэр зуучийн компаниуд, түүнчлэн улс хоорондын карго тээврийн компаниудыг санал болгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top