Ч.Дэлгэрцэцэг: Түүхэн кинонд тоглохыг битүүхэндээ мөрөөддөг байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

 

Яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан зохиолыг нь бичиж, Ерөнхий продюсероор нь ажилласан “2000” уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн тус уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ. “2000” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тогложээ.

Энэ үеэр дэлгэцийн уран бүтээлд анх удаа хүч сорьсон хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо. 

-Та хэдий урлагийн хүн ч гэсэн кино, дэлгэцийн бүтээл танд шинэлэг байгаа байх. Хийлч хүний хүний хувьд кинонд дүр бүтээх саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Гадаадад бол дуулдаг, бүжиглэдэг, уран нугардаг байж тайзны хүн гэж хүлээн зөвшөөрөгддөг. Монголд зөвхөн нэг чиглэлээр нь ойлгоод байдаг юм. Урлагийн тогоонд олон жил болсон би өөрт таашаалтай уран бүтээл болгонд хүч сориход бэлэн байдаг. Кинонд тоглоно гэдэгтээ итгэлгүй байсан. Кинонд жүжигчин хүнээс гадна  найруулагчийн ажил чухал гэдгийг ойлгож авлаа.

Киноны найруулагч Б.Отгонзориг, Ерөнхий продюсер П.Батсайхан нар санал тавьсан. Анх киноны зохиолоо уншихад толгойд буугаагүй. Эхэндээ татгалзсан хариу өгсөн ч кино багийнхан зоригжуулсны үндсэн дээр тоглох сэдлийг минь улам бадраасан л даа. Яг натур дээр очоод ажиллахад кино багийнхан их таалагдсан. Жүжигчид ямар гоё хүмүүс байдгийг илүү их мэдэрсэн. Гүрсэд ах анх удаа кинонд тоглож байгаа надад заавар, зөвлөгөөгөө харамгүй хайрласан.

-“2000” уран сайхны кинонд тоглоход бэрхшээлтэй тал нь юу байв?

-Хүмүүс камерын өмнө уйлах хэцүү гэж ярьдаг. Тэр үнэндээ яг юу ч биш юм билээ. Хамгийн хэцүү нь монологийн хэсэг байсан. Монолог уйлах, инээхээс илүүтэй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг гаргадаг. Монологийн хэсэг дээр хүн 4-5 удаа найруулагчаасаа болохгүй байна гэдэг үг сонсоод ирэхээр шантардаг юм байна лээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энд юу хийж яваа юм бол оо гэж хүртэл бодсон. Сүүлчийн зургууд байсан учраас надад ухрах эрх байгаагүй. Уйлаад байхад хүртэл Б.Батзориг найруулагч "Дээгий болохгүй байна" гээд дахиулна. Тийм учраас зүрх, сэтгэл, судаснаасаа мэдэрч өөрийнхөө хэмжээнд тоглолоо /инээв/.

-Түүхэн үе, одоо үе хоёрыг харьцуулж бодоход эмзэглэл төрсөн үү?

-Ер нь бол эмзэглэл гэхээсээ илүү шинэ хичээл, шинэ ертөнц шиг санагдсан. Хүн зохиолоо уншаад, судалгаа хийгээд явахаар улам илүү Монголоо хайрлах, өнөөдрийн байгаа амьдралаа хайрлах сэтгэл төрсөн. Би “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг бүтээлүүдийг үзсэний дараа яг одоо монголчууд ямар аз жаргалтай амьдарч байгаа юм бэ гэж бодож байсан. Энэ киног үзсэний дараа ч гэсэн өнөөдрийн Монгол Улсыг эцэг, өвгөд минь яаж бий болгосон, залуусыг бодож байгаа шиг уул, ус, газар чинь амархан олдоогүй юм шүү гэдэг мессежийг залуучууд аваасай гэж хүсч байна.

Энэ том уран бүтээлд тоглох санал тавьсан найруулагчдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд маш том зориг гаргаж, дэлгэцийн бүтээлд тоглолоо. Урлагийн ертөнцөд ороод 20, 30 жил болохдоо кинонд тоглох юмсан гэж битүүхэн боддог байсан. Кинонд тоглох тоглохдоо бүтээл шиг бүтээлд дүрээ мөнхлөх юмсан гэж мөрөөдөж ирсэн. Тэр хүсэл маань өнөөдөр биелэлээ олж, киноны нээлтийнхээ өдрийн сэтгэл догдлон хүлээж байна. Түүхэн сэдэвтэй кино учраас залуучууд тэр болгон анхаарахгүй байж магадгүй. Гэхдээ энэ удаад би залуучуудыгаа онцгойлон Монгол эх орноо ойлгох сэтгэлээр “2000” уран сайхны киног ирж үзээрэй гэж хэлмээр байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУУ МУУ(103.57.94.206) 2019 оны 03 сарын 07

Кинонд энэ хүүхэн хусчихсан хужирхай шиг ёстой явахгүй ээ. Яасан ч балай янханд тоглосон юм бэ? Тоглосон гэхэд л ч хэцүү л харадаж байна лээ дээ. Уг кино нь сулхан л юм билээ

0  |  0
zochin(202.126.88.59) 2019 оны 02 сарын 25

hureenii danjaaduudad mungunii tuluu bie ee unelj amidardag mungunii tuluu chutgurtei nuhtsuhuus ch butsahgui emegtein dur l naadahad chine yah tohirno. orchin tsagiin To huar shdee naad shulam chine

0  |  0
zochin(202.126.88.59) 2019 оны 02 сарын 25

hureenii danjaaduudad mungunii tuluu bie ee unelj amidardag mungunii tuluu chutgurtei nuhtsuhuus ch butsahgui emegtein dur l naadahad chine yah tohirno. orchin tsagiin To huar shdee naad shulam chine

0  |  0
Зочин(64.119.22.232) 2019 оны 02 сарын 24

монгол хүн мөртлөө монголжуу биш шувтан нүүртэй хүүхнүүд их болж.дэлгэрцэцэг цэвэр монгол царайтай хүүхэн

0  |  0
Зочин(66.181.190.119) 2019 оны 02 сарын 23

Үзмээр санагдчлаа.

0  |  0
Zochin(122.201.22.248) 2019 оны 02 сарын 23

Huduunii, deer ueiin tsaraitai huuhenshtei. Tgd l togloo biz.

0  |  0
Zochin(150.129.142.78) 2019 оны 02 сарын 23

Hariin Huntei suugaad , eejiin uurgee hiigeegui baij yaj tuuhen Kino-d toglov?????????? Shar uvgun nuhur ni tetgej kinond togloson biz!

0  |  0
zochin(202.126.89.207) 2019 оны 02 сарын 23

hari uvgunii devsger bolson charalbaa chamd mongolliin tuuhen kinond togloh yos zuim huvid tohirohgui

0  |  0
Top