“Chloe” брендийн реклам том дуулиан дагуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Францын “Chloe” загварын ордон “Instagram”-аар шинэ коллекцийнхоо зургийг цацжээ. Гэвч 2019 оны хавар-зуны коллекцийн реклам хүмүүсээс хатуу шүүмжлэл сонссон байна. Зураг авалтад оролцсон нэг модель хүмүүст таалагдаагүй аж. Чулуун хананы дэргэд зогсоо цайвар үстэй уг бүсгүйг худалдан авагчид хэтэрхий туранхай, эрүүл бус харагдаж байна гэжээ.

Хөлийнх нь бүхий л яс харагдаж байгаа, эмчид хандахаар туранхай болсон уг бүсгүйг рекламдаа тоглуулж байгаа нь анорекси өвчнийг сурталчилж, бүсгүйчүүдэд аймшигтай туранхай байхыг уриалж байна гэж хүмүүс “Chloe” брендийг шүүмжилжээ. Худалдан авагчид энэхүү брендийг сонгохгүй гэж ч бичсэн байна. Тэд зураг дээрх бүсгүйд эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж.

Тэгвэл Францын “Chloe” бренд уг зургийн бурууг гэрэл зурагчиддаа тохсон өнгө аястай тайлбар хийжээ. Тус бренд гэрэл зурагчид моделиудыг туранхай байхыг шаардаж, турсан ч хангалттай биш байна гэж голдогоос болж моделиуд анорекси өвчин тустлаа хоолоо сойх тохиолдол гарч байгааг учирласан байна. Мөн уг маргаан дагуулаад байгаа зургийг блогоосоо устгажээ.

Францын энэхүү алдартай брендийн эд барааг худалдан авагчдын тоо цөөрч, эздийг нь багагүй сандаргаж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top