Төмөр замын тээврээр зорчигчид БУУРЧЭЭ

2019 оны 02 сарын 23

Төмөр замын тээврээр тээсэн ачаа  энэ оны нэгдүгээр сард 2.3 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 197.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 215.3 мянган тонн буюу  10.1 хувиар өсч, зорчигчид 23.2 мянга буюу  10.5 хувиар  буурсан байна. Харин тээсэн ачаа өмнөх сараас 60.4  мянган тонн, зорчигчид 11.5 мянган хүнээр нэмэгджээ. 

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа нэгдүгээр сард 41.6 хувь, экспортын ачаа 33.0 хувь, импортынх 12.9 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 2.4 пунктээр өсч, экспортын ачааных 1.6 пункт, дотоодын ачааных 0.7 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого нэгдүгээр сард 54.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Агаарын тээврээр тээсэн ачаа 241 тонн, зорчигчид давхардсан тоогоор 78.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 11.5 тонноор буурсан бол зорчигчид 7.5 мянган хүнээр өсчээ. Харин тээсэн ачаа өмнөх сараас 46.2 тонноор буурсан бол зорчигчид 1.7  мянган хүнээр өссөн байна.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид  нэгдүгээр сард 31.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 1.9  мянга, олон улсад зорчигчид 47.7  мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 5.6  мянгаар тус тус өсчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.92.46) 2019 оны 02 сарын 24

Deed zindaanii vagon

0  |  0
z(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Davhar vagon

0  |  0
Top