Зураач Ц.Оргил бяцхан зохиолч Б.Индра охиныг зуржээ

2019 оны 02 сарын 23

"Монгол" ТВ-ээс эрхлэн гаргадаг "Шарк танк" нэвтрүүлгийн нэгэн сонирхолтой оролцогч нь 10 настай Б.Индра охин байсан. Тэрбээр "Бүжинд тохиолдсон явдлууд" цуврал номоороо шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан билээ. Шүүгчид түүнийг хүүхэд гэдэгт нь бус хөдөлмөрч зан, бүтээлч сэтгэлгээнд нь хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Тус номын зохиогч охин маань таван цуврал гаргах бөгөөд одоогоор гурван цувралыг худалдаанд гаргаад байгаа юм. Тэгвэл энэхүү авьяаслаг, хайр татам охиныг алдартай зураач Ц.Оргил зурж, "Манай орны хамгийн бяцхан зохиолч, түүнд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье" хэмээн, зургаа олон нийтэд сонирхуулжээ. Харин бяцхан зохиолч "Хүндэт зураач Ц.Оргил танаа маш ихээр талархаж байна. Ямар гоё гэнэтийн бэлэг вэ. Маш их хичээх болно оо" гэж талархлаа илэрхийлжээ.

 "Бяцхан зохиолч Б.Индра" Зураач Ц.Оргил

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нара(202.21.108.19) 2023 оны 06 сарын 25

.Арай царайлаг зурж

0  |  0
v(103.212.119.180) 2019 оны 02 сарын 23

hoorhon zurjee

0  |  0
Top