Манайхны эсрэг барилдах УУЛЫНХАН

2019 оны 02 сарын 23

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Сахад болно. Монголын шигшээ баг “В” хэсэгт Иран, АНУ, Гүржийн шигшээ багтай нэг хэсэгт багтаад байгаа билээ. Манайхны эсрэг барилдах Уулынхан энэ жилийн ЕАШТ болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ. Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам, “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили байгаа бөгөөд 92 кг-ын жинд зодоглоно. Манайхантай нэг хэсэгт хүч үзэх АНУ-ын шигшээ баг гэсэн Дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү оролцуулах юм.

ГҮРЖИЙН ШИГШЭЭ БАГ:

57 кг: Лаша Ломтадзе
61 кг: Торнике Катамадзе
65 кг: Амиран Вахтангашвили
70 кг: Мирза Шкулухия
74 кг: Зураби Эрбоцанашвили
79 кг: Давит Хуцишвили
86 кг: Тарзан Майсурадзе
92 кг: Дато Марсагишвили
97 кг: Мамука Кордзайя
125 кг: Роланди Андриадзе

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top