ДУНДГОВЬ: Дэлгэрхангай суманд "Тэмээн соёлын баяр" болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өнөөдөр /2019.02.25/ "Тэмээн соёлын баяр" болж байна. Атан тэмээний уралдаан, шилмэл буур шалгаруулах, тэмээтэй сайхан хос шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байна.

"Тэмээн соёлын баяр"-ын арга хэмжээнд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн тэмээчид хүрэлцэн иржээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top