ДОРНОГОВЬ: “Адуучин” тэмцээнийг Сайншанд суманд зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Монгол Улсын аварга малчин, спортын мастер, улсын гурван удаагийн аварга уургач Мараахайн Чинбатын нэрэмжит “Адуучин” тэмцээнийг Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр /2019.02.25/ зохион байгууллаа. “Адуучин” тэмцээнд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгийн  нийт 44 шилдэг адуучин уурга шүүрэх, морьтой уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ, дэд байрт  Дорноговь аймгийн Мандах сумын адуучин Г.Минийбиш, гутгаар байрт Хэнтий аймгийн адуучин П.Мягмар-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням, тавдугаар байрт Дундговь аймгийн адуучин П.Энх-Отгон нар тус тус шалгарав.

М.Чинбат гуай  гахайн жилийн сар шинийн босгон  дээр улсын аварга малчин болсон байна. “Адуучин” тэмцээнийг Сайншанд сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top