УИХ-ын гишүүн асан, "Нутгийн шийдэл" Төрийн бус байгууллага /ТББ/-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Та сүүлийн үед нийгмийн асуудалд анхаарал хандуулж байна. Жорлонгоо өөрчлөх, утаа багасах тухай сургалтуудыг зохион байгуулсан. Утааг гэр хорооллын иргэд л өөрсдөө бууруулна гэж та үздэг. Энэ талаар таны байр суурийг тодруулья?
-УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгснөөс хойш сүүлийн гурван жил жорлонгоо хэрхэн өөрчлөх вэ, утааг яаж багасгах вэ гэдэг асуудлууд дээр эрэл хайгуул хийж ирлээ. Би мундаг гарц олчихоод байгаа юм биш л дээ. Харин энэ асуудлуудыг шийдэхийн тулд гэр хорооллын айлуудтай өөрсөдтэй нь хамтрахгүй бол хэзээ ч асуудлыг шийдэх гарцаа олохгүй юм байна гэдэг дээр итгэл үнэмшилтэй болсон. Бидний амьдралын хэв маяг, соёл, цаг агаарын өөрчлөлтөд таарсан шийдлийг бид л өөрсдөө олохгүй бол дэлхий дээр бидэнд тохирсон шийдэл гэж байхгүй. Тиймээс иргэдтэйгээ нийлж, модель боловсруулсан. Энэ нь сургалтын модель юм. “Жорлонгоо өөрчлөе” сургалтыг хийхдээ дэлхий дээр түгээд байгаа 17 төрлийн технологийн жорлонг танилцуулж ирсэн. Иргэд өөрсдөд нь хэрэгтэй, санхүүгийн чадавхдаа нийцсэн таван төрлийн жорлонг сонгож байна. Үүнтэй адилхан утаа бууруулах чиглэлийн Монголд туршигдсан, туршигдаагүй олон технологийг танилцуулахад иргэд “Бид яг энэ гурвыг хийж хэрэгжүүлснээр утааг багасгах юм байна” гэсэн шийдэлд хүрч байгаа нь ажиглагдсан. Бид одоогоор утаа багасгах тухай анхны сургалтаа хийгээд байна. Хоёр дахь сургалтаа "Нарантуул" зах дээр энгийн зуух зардаг, үйлдвэрлэдэг хүмүүст явуулахаар төлөвлөж байна. Утааг арилгах шийдэл олон бий. Тухайлбал, сайжруулсан түлш хэрэглэе гэж байсан төрийн шийдэл зөв шийдвэр. Яндангийн шүүлтүүр хэрэглэх, гэр байшингаа хүйтний алдагдалгүй дулаалъя гэдэг нь зөв. Гэтэл яагаад утаа арилахгүй байна вэ гэдэг асуудлыг манай багийнхан тавьж байгаа. Иргэд утааг арилгахыг хүсэхгүй байгаа учраас утаа арилахгүй, өөрчлөлт гараагүй юм байна гэсэн хариулт л харагдаж байна.
-Иргэд яагаад утаанаас салахын тулд өөрсдөөс шалтгаалах ямар нэгэн үр дүнтэй санаачилга, оролцоо гаргахгүй байна гэж та боддог вэ?
-Иргэд яагаад хүсэхгүй байна вэ гэдгийг судалсан. Жишээлбэл, гэр хороололд нүүрс зардаг иргэд сайжруулсан түлшний талаар буруу ойлголт иргэдэд өгч байна. "Энэ бол хэн нэгний бизнес. тийм болохоор сайжруулсан түлш битгий аваарай” гэдэг мессежийг хүмүүс бие биедээ өгч байна. Нөгөө талаас, энгийн зуух зарж байсан иргэдийн бизнесийг хорьж, шинэ бизнес хийх орон зай өгөхгүйгээр шахан гаргаж байна. Энгийн зуух сайн, утаагүй зуух худлаа гэдэг сурталчилгааг иргэд өөрсдөө хийдэг. Ингээд харахаар, асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын утааг багасгах асуудлыг өөрсөдтэй нь ярилцаж, бизнесийг нь өөрчилж, ногооруулахад хамт оролцуулахгүй юм бол иргэд өөрсдөө армиараа эсрэг зогсож байна. Түлш шинэчлэх, зуух шинэчлэхийн эсрэг бодолтой байгаа, хуучин зах зээлээ хамгаалахын тулд шинэ зах зээлээ эсэргүүцэж байгаа иргэдээ шахан гаргах, ажилгүй болгох биш харин тэдний ажлын байрыг сайжруулах, иргэдийнхээ ажлын байрыг өөрчлөх, ногооруулах замаар хамтарч байж энэ өөрчлөлт гарах юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс бид утааг арилгахын тулд нүүрс зардаг, зуух зардаг энгийн иргэдэд сургалт хийхээс асуудлыг эхэлнэ. Бизнес эрхлэгчидтэй яаж хамтарч ажиллах, иргэдээрээ яаж дэмжүүлэх вэ гэдэг нь гол өөрчлөлт гэж харж байна.
Түлшээ солих нь утааг багасгах хамгийн үр дүнтэй арга. Улаанбаатар хотын хар утааны хамгийн гол шалтгаан нь түүхий нүүрс. Түүхий нүүрсэнд байгаа дэгдэмхий бодис, чийг хоёр нийлээд баагисан хар утаа болдог.
-Утааг бууруулахад иргэд өөрсдийн оролцоог хангах чиглэлээр сургалт зохион байгуулснаар бодитой үр дүн хэр харагдаж байна?
-Иргэдэд нэг өдрийн сургалт хийж үзлээ. Сургалтаар таван лекц, хоёр тест, гурван дадлага ажил хийлгэлээ. Иргэд сургалтад хамрагдахаар ирэхдээ утаа багасгах ямар нэгэн төлөвлөгөө, баримжаагүй орж ирж байна. Утааг багасгахын тулд бүгдээрээ дэд бүтцэд холбогдох, бүгдээрээ орон сууцанд орох, эсвэл нийтээрээ цахилгаан халаагуурт шилжиж байж утаагүй болно гэсэн ойлголттой байна. Хичээлийн явцад задлан шинжлээд гал ноцоох үеийн утаа, галаа ноцоосны дараа нүүрс бүрэн цогшсон үеийн утаа, энэ үе шатанд нь утааг яаж багасгах, галынхаа дулааныг яаж удаан хадгалах гээд бүх үеийн үйл явц, арга барил, хандлагыг тайлбарлаад ирэхээр хичээлийн төгсгөлд иргэд гурван зүйлийг ойлгоод гарч байгаа юм.
Нэгдүгээрт, бид ерөөсөө гэр орноо дулаан алдагдалгүй дулаалах ёстой юм байна. Ямар ч сайхан зуух, халаагуур авчраад гэр орон маань дулаанаа алдаад байх юм бол хэзээ ч утаанаасаа салахгүй юм байна гэдгийг ойлгож байна.
Хоёрдугаарт, утааны шүүлтүүр хэрэглэж сурах ёстойг мэдэж авч байна. Иргэд галаа асаасан, ноцоосон үедээ хаана нь шүүж, утааны хорт чанарыг багасгах юм бэ гэдгийг мэдэж авч байна.
Гуравдугаарт, гал ноцоох технологио өөрчлөх ёстой юм байна гэдгийг сургалтад ирсэн хүмүүс ойлгодог болсон. Өөрсдийнхөө гаргасан дэс дарааллыг өөрсдөө мөрдөнө. Галаа яаж түлэх, утаагаа яаж багасгах вэ гэдгийг өөрсдөө сонгоод ирэхээр утаа багасгахтай холбоотой бизнес цэцэглэж эхэлнэ. Иргэдийн худалдах, худалдан авах шийдвэрт нөлөөлөх гэж бид хичээл зааж байгаа гэж ойлгож болно. Утаа бууруулахын тулд ямар бүтээгдэхүүн борлуулах нь чухал, утааг багасгахын тулд ямар бүтээгдэхүүн сонгож, яаж хэрэглэх нь чухал вэ гэхчлэн хүн бүрийн оролцоог хамруулсан асуудлыг хөндөж байгаа. Иргэд өөрсдийнхөө мөнгөөр муу нүүрс худалдаж авч байна, муу зуух худалдаж авч байна. Энэ шийдвэрт нь бид нөлөөлье гэж үзэж байгаа юм.
-Хямд нүүрс худалдан авахаас өөр аргагүй байгаа нь санхүүгийн байдалтай л холбогдож таарах байх?
-Яг ижил өртгөөр өөр зүйл худалдаж авч болохоор байгаа шүү дээ. Хэмнэлт ч хийж болохоор байна. Бид шинэ зүйл яриагүй. Сүүлийн 20 жил туршигдсан жишээг бодитоор харуулж, тайлбарлаад ирэхээр иргэд амьдралдаа хэрэгжүүлэх, арга барилаа өөрчлөх зүйлүүдээ өөрсдөө сонгож байна. Тэгэхээр бидэнд мөнгөний боломжоос илүү хандлага чухал байгаа юм. Хаана ч мөнгөөр худалдаж авдаггүй нэг зүйл байна. Гал ноцоох арга барилаа өөрчлөх, гэрээ дулаалах. Зарим айлууд хатуу цаас, сав баглаа боодлыг зүгээр л гаргаад хаяж байдаг шүү дээ. Тэр бүхнээр гэрээ дулаалах боломжтой гэдгийг олж харах ёстой. Товчхондоо бол гал ноцоох арга барилаа өөрчлөхөөс л бидний утааны эсрэг хандлага эхэлнэ гэж хэлэх гээд байгаа юм.
ХАР УТААНЫ ХАМГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ ТҮҮХИЙ НҮҮРС
-Засгийн газраас энэ оны тавдугаар сараас хот руу түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэж, оронд нь шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Шахмал түлш үнэхээр утааг бодитой багасгаж чадах уу?
-Түлшээ солих нь хамгийн үр дүнтэй арга. Улаанбаатар хотын хар утааны хамгийн гол шалтгаан нь түүхий нүүрс. Түүхий нүүрсэнд байгаа дэгдэмхий бодис, чийг хоёр нийлээд баагисан хар утаа болдог. Ялангуяа Багануурын нүүрс хамгийн их тортогтой, хамгийн чийгтэй бүтэцтэй. Чийг нь ууршиж дуустал гал ноцохгүй байсаар маш их утаа гаргадаг. Ус, чийг нь дэгдэж гарч байх тэр хооронд асар их хортой бодис, утаа ялгарч байдаг. Сайжруулсан нүүрс чийг багатай. Сайжруулсан нүүрсийг чийггүй болтол нь шахсан, дэгдэмхий бодисыг нь барьцалдуулж чадсан бол хар утаа баагих асуудлыг бага ч гэсэн шийдээд өгчихөж байна гэсэн үг.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХ НИЙТИЙН ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ӨДӨӨЖ ЧАДЛАА
-“Жорлонгоо өөрчлөе” сургалт хэр үр дүнд хүрсэн бэ?
-Бид 2017-2018 онд, эхний удаа хүмүүсийг жорлон гэж ярихаасаа айхгүй болгоё гэж бодож байсан. Энэ үгийг хэлэхээсээ цэрвэснээс болоод жорлонгоо сурталчилж чаддаггүй, жорлонгоо янзлуулъя гэж нэг нэгэндээ хэлж чаддаггүй юм байна. “Гоё жорлонг чинь үзье” гэж нэг нэгэндээ хэлж чаддаггүй. Сайн туршлагаа дэлгэрүүлж чаддаггүй юм байна. Тийм учраас энэ үгнээс цэрвэдгийг нь болиулъя гэж ном бичсэн. Дараа нь “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон даяар зохион байгуулсан. Эхний үр дүнд хүрсэн. Хүмүүс жорлонгийн тухай ярихаас эмээхээ больсон. Жорлон гэдэг үгийг компаниуд сурталчилгаандаа ашиглах болсон. Хоёр дахь үр дүн бол жорлонгоо өөрчлөх хүмүүст Капитрон банк зээл гаргаж эхэлсэн. Эко жорлонгийн зээлийг анх гаргасан. Хэрэглэгчдэд зээл нь очоод, тэр мөнгөөрөө компаниуд иргэдэд жорлон үйлдвэрлэх процессыг эхлүүлсэн. Гурав дахь бидний үр дүн бол, Монголд ямар үнээр, яаж жорлонгоо хийвэл, үнэргүй, сайн жорлон хийхэв гээд энгийн жорлонгоос илүү сайжруулж чадсан. Компанит ажлынхаа хүрээнд жорлонгийн тавцанг сайжруулсан. Жорлонгийн үнэрийг дарах хичээлийн сайн хөтөлбөртэй болсон. Орон даяар сургалтыг зохион байгуулж жорлонгоо өөрчлөх нийтийн хүсэл сонирхлыг өдөөж чадлаа. Одоо энэ хавраас газар гэсээд ирэхээд сургалтад хамрагдсан хүмүүс маань жорлонгоо өөрчлөх байх гэж бодож байна.
-Жорлонгоо өөрчлөхөөр иргэд Капитрон банкны зээлд хамрагдсан гэлээ. Хэчнээн иргэн зээлд хамрагдсан байдаг вэ?
-Жорлонгоо өөрчлөхөөр нэг л хүн зээл авсан. Яагаад гэхээр зээл хэрэгжиж эхлэх үед өвөл болж таарсан. Бид өмнө нь зээл гаргахаар банктайгаа яриад, үйлдвэрлэгчдэд жорлон үйлдвэрлэх чиглэлээрээ хичээлээ заагаад явж байтал өвөл болсон. Өмнөговь аймагт нэг хүн Капитрон банкнаас зээл авсан. Гэхдээ 60 гаруй хүн зээлд хамрагдахаар өргөдөл өгсөн. Энэ хүмүүс зээлээ хойшлуулсан. Өвөл газар хөлдсөн учраас хавар зээлээ авахаар хойшлуулсан байгаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгүүлч Т.Амартүвшин
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Зураглаач М.Батхишиг
Эвлүүлэгч Д.Даяндалай
Сэтгэгдэл ( 14 )
Ёооё энэ тэнэг авгай нүдэнд харагдахаа больчоосой
”ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ” ГЭДЭГСЭН
ЭНЭ НЭЭРЭЭ БҮР СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮВШИНД ГАЖУУДЧИХСАН ЮМ БАЙНА ДАА, СЭТГЭЦ ЧИНЬ ХЭВИЙН ҮҮ?
уран донгодоод залхмаар
Өвлийн хүйтэнд Монгол гэрт гал ноцоож үзсэн үү. Өвлийн хүйтэнд Модон жорлонд сууж үзсэн үү.Наад тэнэг лекцээ Зайсангийн хүүхдүүдэд очиж унш. Тэгвэл овоо хэдэн лайк авах байх шүү.
Утааг ч түгжрээг ч иргэд үйлдвэрлэж байгаа шүүү дээ Ж.нь хотынхон галаа хар цаасдугуйны хаймараар асаадаг гэтээл малчид аргалаа газаар асааж байна Оюунгэрэл ч уг нь хэрэгтэй толгойдоо хөлдүү толгойьнууд түүнийг ойлгохгүй л дээ
said bhdaa Huvsguliin juulchnii baazuudiig tsegtselne ene ter gej dongodood bsan yu bolson be? Huvsgul nuur hunii yalgadsaar buzartaj bna hudalch avgai chi hugshin uvguniihee huuhnagiig maajaad hutsalgui duugai baij uz.
Та гал яаж асаадаг, ассаны дараа юу болдгийг мэдэх үү? Ер нь гал асах гэж юу болдог, яадаг эд вэ? Буруу мэдэх нь огт мэдэхгүйгээс долоон дор гэсэн үг байдаг юм шүү. Рамандаа л жайжигнаж явбал дээр шүү.
Материалаг хөгжил нь хүний дотоод сэтгэлгээг хөгжихөд саад болж бэлэнчлэх сэтгэлтэй болгодог тул манайд хүмсийг дотоод талаас нь өөрчлөн хүний сэтгэлийг боловсоруулан хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх цаг болжээ.Өөрөөр хэлвэл соён боловсоруулах,мэдлэгжүүлэх шаардлагтай байна.Танд хандаж хэлхэд бүрэн шаталт гэдгийн физик үндэсийг ойлгох хэрэгтэй .УБ-ын байршил ,хүн амын тоо,автомашины тоо хэмжээ,хүмсийн ухамсар ,засаг төрийн бодлого утааг бууруулах боломжийг эрс бууруулж байна. УБ хотыг иж бүрэн ойжуулах асуудалыг хэрэгжүүлэхээс гадна аливаа асуудлыг ш/у-ны үндэстэйгээр авч үзэж байх
Chi amerik yarij show hiideg tsag ongorsoon. Hogshin amerik nohoriihoo bandaashiig ugaagaad nasaa elee. Odoo zailj uz. Chi mongoliin tord yu hiisen yum be? Elbegeeteigee niilj hulgai l hiisen bizdee. Hogshin amerik nohoroo huurch elbegeetei bas yavaldana. Butehgui gar shdee chi bol.
Ёоооооооооё, энэ одоо юм юм ярьж элийрээд, 90 оноос л хойш залхаалаашд, хэрэгтэй юм нэг ч алга.хуурамч царайг нь харагдахаар л уур хүрчхийм.Хөвсгөлийнхөн маш их ам муутайшд, яавчолигтой амьтан биш, Элбэгдоржийг дагаж долоосон бузар хүүхэн.
Энэ эмэгтэй Хотын даргын дэргэд биш Элбэгдоржийнхоо дэргэд байвал зохино, энэ яг туун шиг худлаа ярьсан, хуний толгой эргуулсэн л эмэгтэй, энэ эмээр Моголчууд заалгах юм ердоо ч байхгуй ярьвал их юм байна, энэ удаа азная, Оюунгэрэл чи зугээр л дуугуй л бай
УХААЛАГ ЭМЭГТЭЙ....ИЙМ ХҮН ХОТЫН ДАРГА БОЛОХ ЁСТОЙ....ӨНӨӨДӨР УИХ БОЛОН ХОТЫН УДИРДЛАГА ЖОРЛОН ТҮҮХИЙ НҮҮРС ГЭХ МЭТИЙН ХОТЫГ МУУХАЙ БОХИР БОЛГОЖ БАЙГАА СЭДВИЙГ ЯРИХААС ИЧИХ ЦЭРВЭХ БИ ЖОРЛОН ХӨРСНИЙ БОХИРДОЛ МЭТ ЖИЖЭГ ЮМ ЯРЬДАГГҮЙ ГЭЭД МЕТРО МАЙДАР ЭКО ХОТ ГЭЭД МӨРӨӨДЛИЙН ЮМ ЯРЬЖ ГОЛ АСУУДЛААС ЗУГТАЖ БНА..ЭНЭ ЭМЭГТЭЙГ ДЭМЖИЖ ХОТЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ТАТАН ОРОЛЦУУЛАХ НЬ ЗӨВ.ХОТЫН АСУУДАЛ БОЛ НАМУУДЫН ХЭРЭЛДЭХ ЦЭЦ БУЛААЛДАХ ТАЛБАР БИШ ЭНЭ БОЛ 1,5 САЯ ХҮН АМЬДАРДАГ ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ ЭРХ АШИГ....ШИНЭ ХОТЫН ДАРГА БОЛЖ БГАА АМАРСАЙХАН ТА ЭНЭ ЭМЭГТЭЙГ ДЭРГЭДЭЭ АВЧ АЖИЛЛУУЛАХ ХЭРГТЭЙ ГЭЖ ЗӨВЛӨЁ...