НИТХ-ын ээлжит хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлууллаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.02.28/ 09.00 цагт товлогдсон. Гэвч хуралдаан 11.50 цагийн байдлаар эхлээгүй байна. Харин дөнгөж сая НИТХ дахь МАН-ын бүлгээс хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулах санал гаргалаа. Ингэснээр НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаан 15.00 цаг хүртэл хойшиллоо.

Хуралдааны танхимд НИТХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн орж ирээд байсан юм. Тэд хуралдааныг хойшлуулж байгаад бухимдлаа илэрхийлж  МАН-ын бүлгийг хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм. Түүнчлэн  НИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр НИТХ-ын даргад Р.Дагвыг томилохыг дэмжээд байгаа билээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top