АРХАНГАЙ:“Тамир” кино театрын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

 Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Тамир” кино театрын үйл ажиллагааг эхлүүллээ. Тус кино театр нь анх 1976 онд ашиглалтад орсон хэдий ч сүүлийн 20 гаруй жил зориулалтын дагуу ашиглаагүй, урлагийн тайз хэлбэрээр ашиглаж байсан байна.

Харин өнгөрсөн 2018 онд нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүний суудалтайгаар засварлан тохижуулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театрын зориулалтаар ашиглах техник хэрэгсэл, дөрвөн төрлийн автомат тоглоомыг суурилуулсан ба ийнхүү ашиглалтад өгөөд байна. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинээр гарсан кино үзвэрүүдийг цаг алдалгүй үзэх театртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

"Архангайн толь" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(176.158.21.29) 2019 оны 02 сарын 28

Xamgaas xairtai eej mini Arxangai aimgiin Tamir kino teatriin tulgiin chuluug taviltsaj nasaaraa ene baiguullagad ajillasan daa Xyyxed nasnii mini gegeetei engeleg saixan dursamjuud ene kino teatriin zaaland yldsen dee

0  |  0
Top