ШУУД: Далай лам монголчуудад зориулж онлайнаар ном айлдаж байна

2019 оны 02 сарын 28

Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн анх удаа Монголчуудад зориулан онлайнаар ном айлдаж байна.

Монголын сүсэгтэн олонд зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдвар өнөөдөр /2019.02.28/ "Монгол бөхийн өргөө"-нд болж байгаа бөгөөд айлдварыг "ETV HD" телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байгаа юм.

Тус арга хэмжээг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус байгууллага хамтран үнэ, төлбөргүй зохион байгуулж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн онлайн айлдвараар “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” зэрэг хоёр айлдварыг монгол хэлний орчуулгатайгаар үнэ төлбөргүй өгч, номонд даган баясах боломжийг бүрдүүлжээ. Мөн айлдварын үеэр сүсэгтэн олноо 108 лам сар шинийн ном хурж, Дээрхийн Гэгээнтэний адислаж, равнайлсан зангиа, үрэл, рашаан, утлага хүртээх аж.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top