Трамп, Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Вьетнамын нийслэл Ханойд дээд хэмжээний уулзалт хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадаагүй талаар Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ. “Зөвшилцөлд хүрч чадаагүй ч дараагийн уулзалтыг хүлээж байна” гэж Цагаан ордоны төлөөлөгч хэлсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.

Доналд Трамп, Ким Жон Ун нар ажил хэргийн үдийн зоог барих байснаа ч цуцалжээ. Тэдний машин дээд хэмжээний уулзалт хийж байсан газрыг орхин явсан байна.

Хоёр улсын удирдагч дээд хэмжээний уулзалтын дараах бичиг баримтад гарын үсэг зурах ёслол хийх эсэх талаар асуухад Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга хариулт өгөхөөс татгалзжээ. Тэрбээр Доналд Трамп, Ким Жон Ун нар дараагийн уулзалтыг тэсч ядан хүлээж байгаа гэсэн утгатай зүйл хэлээд мэдэгдлээ дуусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.96) 2019 оны 02 сарын 28

алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг

0  |  0
Top