ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхнийг сонирхолтой уулзалт хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Хонь

Карьер болон амьдралд тань нөлөөлөх сонирхолтой санаанууд төрнө. Эсвэл ашигтай танилуудтай болно. Энэ нь материаллаг байдалд ч сайнаар нөлөөлнө. Сониуч байгаарай.

Үхэр

Шинэ сонирхолтой уулзалт хүлээж байна. Шинэ танилуудтай ч болно. Зөн совингоо дагаснаар та хэрэгтэй үед нь хэрэгтэй газраа байж чадна. Дурсамжтай, сонирхолтой өдөр байх болно.

Ихэр

Сул тал тань саад болж магадгүй. Бусдын мэдрэмжийг хүндэл. Гэртээ хэт ширүүн байх хэрэггүй. Дэлхий ертөнц намуухан байхад та л өөрөө давалгаалаад байгаа юм биш биз.

Мэлхий

Өнөөдөр таны сэтгэл хөдлөл янз бүр болж өөрчлөгдөнө. Манан арилах мэт болж, нар мандаад эргээд бүрхэх мэт болно. Гэхдээ та сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулах хэрэггүй. Чухал ажлаа хойшлуулж, амар.

Арслан

Хажуугаараа ниссэн ялааг заан болгож харах хэрэггүй. Эргэн тойрныхны дутагдал, сөрөг байдалд анхаарал бүү хандуул. Ажил хэрэгтээ анхаарал хандуулвал амжилт ойрхон байна.

Охин

Анхаарлын төвд байна. Олон хүнтэй газар очиж хөгжилдөхөд буруудахгүй. Гэхдээ хэтрүүлж, өөрийгөө бусдын бай болгох хэрэггүй.

Жинлүүр

Гэрийнхэндээ анхаарал тавьж өнжинө. Энэ нь маш сайн. Гэрээ тохижуулж, янзлахад маш тохиромжтой үе. Багахан таагүй зүйлд их анхаарал хандуулахаа боль.

Хилэнц

Бухимдаж магадгүй. Гэхдээ үүний гол буруутан нь та өөрөө. Тогтоосон дүрэм журмыг санаатайгаар зөрчих хэрэггүй. Онцын хэрэггүй зүйлд анхаарал хандуулж төлөвлөгөөгөө нураах хэрэггүй.

Нум

Мөнгөнд их татагдах өдөр. Өнөөдөр таатай гэнэтийн бэлэг таныг хүлээж байж ч мэднэ. Гэхдээ та бие галбиртаа анхаарал хандуул. Хэтрүүлж идэх, хордлого авах зэргээс сэргийл.

Матар

Өнөөдөр та хүсэлдээ хөтлөгдөнө. Гэхдээ таны ойр дотныхонд энэ нь таалагдахгүй. Танд ч ашиг авчрахгүй л болов уу.

Хумх

Өглөөнөөс эхлээд сэтгэл хөдлөлд автана. Гэхдээ нөхцөл байдлыг байгаагаар нь үлдээ. Хийхийг хүсэхгүй байгаа бол бүү хий. Амжилтад хүрнэ гэсэн итгэлтэйгээр амарч тайвшрахад гэмгүй.

Загас

Та уран бүтээл хийдэг хүн биш ч өнөөдөр ямар нэгэн зүйлээр оролд. Оюуны чадамж маш өндөр байна. Сонирхолтой хүмүүстэй сонирхолтой зүйлийн талаар ярилцах өдөр.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zovjin(139.5.216.250) 2019 оны 03 сарын 02

Dorniihtoi ijil yum sinergetik unen yum

0  |  0
zochin(139.5.216.250) 2019 оны 03 сарын 02

Tsag avna gehdee zuraggui

0  |  0
Top