Ан Баул шигшээ багаас хасагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Өмнөд Солонгосын жүдо бөхийн холбооноос дэлхийн аварга, олимпийн медальт алдарт бөх Ан Баулыг шигшээ багаас хагас жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргалаа. Ингэснээр Ан Баул долоодугаар сарын 15 хүртэл тэмцээнд орж чадахгүй болж байгаа юм. ДАШТ-ий сонгон шалгаруултад оролцохгүй тул дэлхийн аваргад зодоглохгүй болж байна. “Токио 2020” ч түүний хувьд хэцүү болоод эхэллээ.

Шигшээ багаас хасагдсан гол шалтгаан бол цэргийн алба. Ан цэргийн албаа дүйцүүлэн хаахаар болсон бөгөөд олон нийт, нийгмийн ажил хийх ёстой байлаа. Харин Ан нийгэм, сайн дурын ажил хийсэн баримтаа хуурамчаар үйлдсэн нь өнгөрсөн 11-р сард илэрсэн юм. Тэр нийт 300 цаг ажилласан гэж байсан ч ажил хийсэн зарим газар нь Ан Баулын шигшээ багийн цугларалтад гарч байсан газраас 90 км хол байсан нь сэжигтэй байлаа.

Холбооноос түүнийг 1 жилийн хугацаатай шигшээ багаас хасах гэж байсан ч улс орондоо олон медаль авчирч байсан гавьяатай, бас ч гэж багагүй цаг үнэхээр нийгмийн ажил хийсэн зэргийг нь харгалзан үзээд хагас жил болгон хөнгөлсөн байна.

Ан Баул “Үндэсний бэлтгэлийн төв Сөүлээс Инчёнд нүүсний дараа шигшээ багтай бэлтгэл хийхэд их хэцүү болсон. Бэлтгэлээ таслахгүйн тулд би ийм хуурамч баримт хийсэн. Үнэхээр харамсаж байна. Хүлцэл өчиж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.176.57) 2019 оны 03 сарын 01

Iim l shudarga,huulia deedeldeg niigemtei ard tumen boloh uymsan,nertei tortei,yaduu hooson gej yalgavarlahgui,huuliin omno bugd erh tegsh erhtei

0  |  0
Тэгш эрх(59.153.113.115) 2019 оны 03 сарын 01

Еховагийн гэрчүүд цэргийн алба хаахгүй гээд шоронд суудаг юм билээ шд. Ан Баул адилхан суух хэрэгтэйм биш үү?

0  |  0
Top