Тунгаа “ONE Championship” аваргын бүсний төлөө тулалдана

2019 оны 03 сарын 01

Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсээ эргүүлэн авахад тун ойртоод байна. Тунгаа 4-р сарын 12-нд Филлипин улсын Манила хотод болох “One Championship - Roots of Honor“ тэмцээнд аваргын бүсний төлөө тулаан хийнэ. Түүний өрсөлдөгч нь энэхүү бүсийг эзэмшигч вьетнам гаралтай Австралийн тулаанч Мartin Nguyen.

Мартин бол манай тулаанчийн Оросын Гафуровт алдсан бүсийг 2017 онд Гафуровыг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, булаан авсан тулаанч билээ.

Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны 6-р сарын 23-нд Макаод “ONE Championship: PINNACLE OF POWER” тэмцээнд Филиппиний тулаанч Эдвард Келлиг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялаад ердөө 20 хоногийн дараа Японы Казүки Токүдомэтэй тулалдан ялж, аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авсан. 2017 онд Гафуровоос даагаа нэхэх тулаанд ялагдсанаас хойш аваргын бүсийн төлөөх анхны тулаан нь.

“One Championship - Roots of Honor“ тэмцээнд аваргын бүсийн төлөө 2 тулаан болно. Нэг нь манай тамирчны тулаан бол нөгөөх нь Японы Сарүта Филиппины JOSHUA PACIO-той хариу тоглолт хийх юм. Сарүта нэгдүгээр сард PACIO-г ялсан ч холбооноос дахин тулалдах үүрэг өгсөн.

Мartin Nguyen жин ахин тулалдаж яваад үндсэн жиндээ эргэн ирж байгаа. Дээд жингийн аваргын бүсээ ч хамгаалалгүй, эргүүлэн өгсөн байна. 77 кг-ийн жинд 2 ч ялагдаж, сүүлийн үед ялалт, ялагдал ээлжилж байгаа түүний хувьд “гэртээ эргэн ирж” байгаа хэрэг болж байна.

Түүний сүүлчийн тулаан Martin Nguyen vs. Kevin Belingon

“ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн үе үеийн аваргууд

  1. Хонорио Банарио Филиппин (2013. 02. 02- 2013.05.31)   
  2. Коожи Ойши Япон (2013.05.31-2014.08.29)
  3. Ж.Нарантунгалаг Монгол (2014.08.29-2015.11.21)
  4. Марат Гафуров ОХУ (2015.09.27-2017.08.18)
  5. Мартин Нгуен Австрали (2017.08.18-наас одоо хүртэл)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kinjal(64.119.24.146) 2019 оны 03 сарын 09

sain tulaanch bsn.yalagdsan ch yaahav ee/tasrahai avargatai tulaldhaar garj irj bn gdg n uuruu tom shagnal

0  |  0
зочин(43.242.243.253) 2019 оны 03 сарын 08

Өрсөлдөгч ,боохгүй ,босоо ,тулалдана, ялах ,магадлал ,байна ,аа. Баруун гар хүнд,хурдтай ,юм ,билээ. Барилдаад явбал яах бол. Хүчээр ,дутахгүй хөлийн хөдөлгөөн ,хурддаа анхаар. Ялаасай.

0  |  0
Mongol(103.57.93.223) 2019 оны 03 сарын 03

Amjilt Tungaa

0  |  0
төрөө(103.57.92.250) 2019 оны 03 сарын 02

Тунгаа ялна ганцхан аварга нь монголчууд Орос биш бол машиндана

0  |  0
Top