Монголд сүлжээ ресторан, хоолны газрын бизнесийн орчин хэрэглэгчдийн дунд анхаарал татсан сэдэв болоод байна. Дэлхийн брэнд болсон түргэн хоолны газрын үйлчилгээ хэдийгээр хэрэгтэй ч тэдний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд хэрэглэгчид эргэлзэх үе гардаг. Басхүү олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж байгаа юу гэдэг асуудалд зайлшгүй анхаарал тавих хэрэгтэйг сүүлийн үед үүссэн нөхцөл байдал харуулж байна.
Учир нь манай улсад бууриа засч, чамгүй орлоготой байгаа хоолны сүлжээ газруудаас ч зөрчил илэрч, эргэлзээ төрүүлэх тохиолдол гарсаар байна. Үүнээс ч сэрэмжилсэн үү, сүүлийн үед түргэн хоолны сүлжээ дэлгүүрүүдээс өсвөр насны хүүхдүүд олноор үйлчлүүлж, ихэвчлэн бэлэн хоол сонгон идэж байна. Эцэг, эхчүүд энэ байдалд нь анхаарал тавьж чадахгүй байгаа учир сурагчид ходоодны өвчлөлтэй болох магадлал нэмэгдэж байна гэх шүүмж сошиал орчинд төдийгүй бодит амьдрал дээр өрнөх болжээ.
Одоогоор Улаанбаатарт Өмнөд Солонгосын “CU” буюу “Convenience store for You”, Америкийн “CIRCLE K” гэсэн 24 цагийн сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг.
“CU”, “CIRCLE K” дэлгүүрийн хувьд мах махан бүтээгдэхүүнээ хаанаас авдгийг хэрэглэгчид сонирхож байна. Энэ талаар тодруулахад, “CIRCLE K” дэлгүүрийн хувьд үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс” компани бүтээгдэхүүнээ тэдэнд нийлүүлдэг бөгөөд эднийхээс хотдогийг хэрэглэгчид илүү сонгон авдаг нь үүнтэй ч бас холбоотой байж болох юм. Энэчлэн гадны сүлжээ хоолны газар, дэлгүүрүүд дотоодын үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүнийг сонгох нь зөв юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд “CIRCLE K” сүлжээ "Мах импекс"-ээс татсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг барагдуулалгүй, тэрбум орчим төгрөг шилжүүлэхгүй байгаа гэх мэдээлэл сошиалд түгсэн. Энэ мэдээллийг эх сурвалж ч баталгаажуулав. Тэгэхээр Америкийн сүлжээ дэлгүүр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж байна гэх яриа, пиарын шинжтэй мэдээлэл хааяа харагддаг ч эсрэгээрээ “Мах импекс” Америкийн сүлжээ дэлгүүрийг дэмжиж байгаа гэсэн үг.
Дээр дурьдсан сүлжээ дэлгүүрүүд бэлэн гоймон чанаж идэх үйлчилгээ үзүүлж байгаа тухайд “CU” сүлжээний зүгээс 16-гаас доош насныханд бэлэн хоол зарахгүй гэх мэдээллийг өгөөд байна. Энэ нь бага насны хүүхдээ буруу хэвшлээр хооллох вий гэсэн болгоомжлолд өгч буй тайлбар гэж үзээд, тайвширч болох юм. Гэхдээ бас л тэд хаанаас зайдас, бусад бүтээгдэхүүнээ хангадаг талаар мэдээлэл өгөхөд илүүдэхгүйг сануулах юун.
Сэтгэгдэл ( 2 )
Orj uznee. Undesniihee uildveruudiig demjdeg gej medeegui bsan bn
Ene delguuruud Mongol companiin zaidas ashigladagiig medeegui yum bn. Sain bn. Bayar hurgey.