“Хэвтүүл” хөдөлгөөний зохион байгуулж буй жагсаалд оролцохыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэл, албан тушаалтнуудыг эсэргүүцэж “Хэвтүүл” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд маргааш буюу гуравдугаар сарын 02-ны өдөр 10.00 цагт жагсаал хийх болсноо мэдэгдлээ. Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс, тендерийн хэрэгтэй холбогдсон албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор уг жагсаалыг зохион байгуулж буй аж.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх ажиллагааг болиулах, зээл авсан 20 гишүүнийг үүрэгт ажлаас нь огцруулах байр суурьтай байгаагаа хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(202.126.89.206) 2019 оны 03 сарын 01

Ардчилсан намын санхүүжилтээр бол орж болох, С.Эрдэнийх бол татгалзах...

0  |  0
Top