Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" жүжиг "Бүсгүйн зурвас" болон амилна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл "Бүсгүйн зурвас" нийгмийн, уянгын драм өнөөдөр /2019.03.01/ нээлтийн тоглолтоо хийх гэж байна. "Бүсгүйн зурвас" жүжгийг зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" нэртэй жүжгийн зохиолоос сэдэвлэн тавьж байгаа юм.

Сэтгүүлч бүсгүй Итгэл, нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтй блиц ярилцлага хийхээр гэрт нь очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Архай сайд амьдралынхаа ээдрээт түүх, ээж аав, элгэн нутаг, анд нөхдийн талаар Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл догдлом, сонирхол татам явдлыг хүүрнэнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа түр хойшлуулж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.

"Бүсгүйн зурвас" жүжгийн,

  • Зохиолч Л.Өлзийтөгс
  • Ерөнхий найруулагч Н.Наранбаатар /ТС/
  • Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/
  • Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/
  • Ассистент найруулагч А.Чингүн /СТА/
  • Туслах найруулагч О.Итгэл


Дүрүүдэд

  • Архай- Б.Жаргалсайхан /МУГЖ/, С.Болд-Эрдэнэ /СТА/,
  • Итгэл- Б.Золзаяа, М.Тогтохжаргал /СТА/
  • Туяа- Г.Урнаа /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/
  • Б.Шинэбаяр /СТА/, С.Сарантуяа АЖ,
  • Л.Дэмидбаатар /МУГЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/,
  • Б.Одончимэг /СТА/, Э.Тодгэрэл /СТА/,
  • Д.Асардарь, П.Мягмарсүрэн, Ц.Төгсбилэгт, Г.Номуун,О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, Ц.Анхбаяр нар тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top