Ч.Жаргалбаатар: Мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах зорилготой мэдээлэл гарч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Хорих ангид амь насаа алдсан Л.Бямбаагийн хэрэгтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийж, талийгаачийг хууль бусаар хорьж, эрүүдэн шүүсэн хэмээн АТГ-т мэдэгдэл хүргүүлэхээр болсон. Түүнийг ийнхүү мэдэгдэл хийсний дараа буюу 16:00 цагт АТГ-аас мэдээлэл хийсэн юм.

Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Хэрэг болсноос хойш мөрдөн  шалгах ажиллагааны нууцыг задруулахыг завдсан зарим талаар мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах зорилготой гэж ажиглагдахаар бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл олон нийтэд хүрлээ. Мэдээллийг  тодорхой хэмжээнд эх сурвалжаас нь мэдээлэхгүй бол нийгэмд төөрөгдөл үүсээд байгаа учраас энэхүү мэдээллийг хийж байна.

Хоёрдугаар сарын 21-ний өдөр 12.00 цагт бид прокурорын  дуудах хуудсаар АТГ-т талийгаачийг дуудаж ирүүлэн гэрчийн мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй  зарим газарт нэгжлэг хийх шаардлага гарсан. Прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн зуслангийн болон ажлын байр, амьдардаг гэрт нэгжлэг хийж хэрэгт холбогдол бүхий баримтууд хураагдаад, баримтуудын  үндэслэл болгоод талийгаачийг Эрүүгийн хэрэгт сэжиглэн, зайлшгүй шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон. Бид тухайн өдрийн  шөнө сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй  баривчлах тогтоолоо үйлдээд прокурорт хянуулсан. Прокурор хэргийн материалтай танилцаж зөвшөөрлийг олгосон. Үүний дараа талийгаачийг баривчлах байранд хүргэсэн. Баривчилсан цаг хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагааг  мөн явуулсан.

Прокурорын байгууллагаас  бидний саналыг хүлээж аваад хэргийг татаж хянаад үндсэндээ нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзэн тухайн нэр бүхий хүмүүсийг яллагчдаар татах тогтоол гаргаад бидэнд ирүүлсэн. Тухайн өдөр мөрдөн шалгах ажиллагаа 24 цагийн хугацаанд хуулийн дагуу бүрэн хийгдээд шүүхэд хүргэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан  бол тухайн баримт мэдээлэл болон бусад хэргийн материалтай танилцаж үзээд шүүх шийдвэрээ гаргах ёстой.  Шүүхийн шийдвэрийг хүлээсэн ч тодорхой  шийдвэр гараагүй  учраас 48 цагийн хугацаа дууссан. Бид  талийгаачийн хэргийг прокурорт танилцуулахаар, түүнийг авахаар очтол нас барсан байдалтай олдсон" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль зүйн зөвлөгөө(202.179.27.180) 2019 оны 03 сарын 04

Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас: 88063818, 88810999

0  |  0
Top