ХӨТӨЧ: Үнэ төлбөргүй үйлчлэх музейн хаяг, цагийн хуваарь

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт  улс, орон нутгийн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.

Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байна. Халдварт өвчин түгээмэл байгаатай холбогдуулан 10 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүйг анхаарна уу! 
 

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ МУЗЕЙН ХАЯГ, ЦАГИЙН ХУВААРЬТАЙ ТАНИЛЦ

 

Музейн нэр

Ажиллах цагийн хуваарь

Утас

Хаяг

Үндэсний музей

09:00-18:00 /сүүлийн хүнийг 17:00 цагт оруулна/

70110911,

326802

Засгийн газрын ордны баруун талд

2

Монгол цэргийн музей

10:00-17:00

261782

Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд,  ИЗИС-н чанх урд

3.

Богд хааны ордон музей

10:00-16:15

343071

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд 

4

Үлэг гүрвэлийн төв музей

10:00-17:00

/цаг цайны цаг 12:00-13.00/

70000171

Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей

 

Уран зургийн галерей

09:00-17:30

327177

Соёлын төв өргөөний зүүн талд

6

Чойжин ламын сүм музей

10:00-16:30

328547, 324788

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

Театрын музей

09:00-17:30

311320

Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

8  

Улаанбаатар хотын музей

09:00-18:00 сүүлийн хүнийг 17:30 цагт оруулна

456799

Бөхийн өргөөний зүүн талд

9  

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

10:00-17:00

326061

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

10  

"Хөшөө Цайдам"музей

09:00- 17:00

 99995705

Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг

11

"Эрдэнэзуу" музей

09:00-17:00

 91995191

Эрдэнэ толгой баг, Хархорин сум, Өвөрхангай аймаг

12.

"Хархорум" музей

09:00-17:00

70327808

Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top