Хүүхдэд хориотой хүнсний сурталчилгааг 21.00 цагаас өмнө хориглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Монгол улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэхээр болжээ.

БСШУСЯ, түүний харьяа байгууллагууд өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын бүхий л байгууллагууд дэмжин оролцох аж.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Энэ өдрийг "ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ" уриан дор зохион байгуулж, импортлогч, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч зэрэг бүх төвшний хүмүүст ойлголт мэдээлэл өгөхийг зорих болно" гэлээ.

Өдөрлөгийг угтсан арга хэмжээг гуравдугаар сарын эхний 15 хоногт идэвхтэй зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарал хандуулахаас гадна хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох, сургууль цэцэрлэгийн орчны стандартыг батлуулж мөрдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөсөн талаар мэдээлэл өгч буй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100% БАЙГАЛИЙН ГАРАЛ(202.179.27.40) 2019 оны 03 сарын 02

МАШ САЙН БАЙНА.ОДОО ГЭНЭН МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОН ДЭЭР МӨНГӨ ХИЙЖ БАЙГАА ОРОСУУДЫН ”100 БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ” ЭЛДЭВ БАДУУДЫН РЕКЛАМЫГ АРХИЧНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ РЕКЛАМТАЙ НЬ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.АРХИНЫ ХОВС ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ.

0  |  0
Top