Дэлхийн оюутны спортын өвлийн наадмын нээлтийн ёслол боллоо

2019 оны 03 сарын 03

ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 02-12-нд явагдах Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Наадамд 50 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд 76 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайл, уран гулгалт гэсэн спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар оролцлоо. Нээлтийн ёслол Сибирийн түүх, Сибирийн ард түмний соёл заншлыг харуулсан байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top