ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн зоригтой алхам хий

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Хонь
Өнөөдөр та нөхцөл байдалд нөлөөлж чадахгүй. Ямар нэгэн зүйл боллоо ч түүнтэй эвлэрч, хувь тавиланд итгэхийг зөвлөж байна. Өнөөдөр зүгээр л урсгалаар явах нь таны хувьд хамгийн зөв шийдвэр.
 

Үхэр
Өнөөдөр урьдчилан тааварлашгүй өдөр. Зоригтой алхам, туршилт хий. Боломжгүй байсан зүйл ч өнөөдөр шууд бүтэж магадгүй.
 

Ихэр
Удирдан зохион байгуулах чадвар сайн байна. Уулзалт, үдэшлэг зохион байгуул. Ажил, карьераа өсгөх алхам хийж, хамт ажилладаг хүмүүс болон дарга нартаа авьяасаа харуул.
 

Мэлхий
Санаандгүй зүйлүүд тохиолдоно. Үйл явдал таныг бодлоо өөрчлөхөд хүргэнэ. Эргэн тойрны хэн нэгэн таныг гайхшруулж мэднэ. Та өөрөө ч хүмүүсийг гайхшруулах зүйл хийж мэднэ.
 

Арслан
Олон зүйлийг өөрчлөх мэдээлэл сонсоно. Аялал, уулзалт, шинэ ажил таныг хүлээж байна. Сайхан мэдрэмж авах өдөр.
 

Охин
Зөн мэдрэмж өндөр байна. Зүүд маш зөнтэй байна. Дотоод сэтгэлээ дагаснаар зөв зүйл хийнэ.
 

Жинлүүр
Ямар нэгэн гэнэтийн зүйл болж магадгүй. Эргэн тойронд байгаа хүмүүстээ хэт өндөр шаардлага тавина. Маргаан гарахад аль болох эвлэрэх зай үлдээхийг хичээгээрэй.
 

Хилэнц
Кино, концертод яв. Сонирхолтой хүмүүстэй танилцана. Үдэшлэгт очсон ч болно. Амьдралыг адал явдалтай өнгөрүүл.
 

Нум
Хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлахыг хичээж, хаа нэг тийшээ яарах хэрэггүй. Нөхөрсөг үдэшлэг зохион байгуулж, жүжиг үзэж болно. Хөгжим, хайр, амттай хоол таны сэтгэл санааг өргөнө.
 

Матар
Ажлын хэмнэлдээ ор. Өнөөдөр та их сонс, бага ярь. Бодолгүй хэлсэн үг танд эргээд гай тарина.
 

Хумх
Ажил хэрэг маш сайн байна. Таны толгойд сайхан санаа төрнө. Дарга удирдлага цалинг тань нэмж магадгүй. Санхүүгийн боломж байна.  
 

Загас
Нөхцөл байдал тийм ч тогтвортой биш байна. Гэхдээ танд найз нөхөд, сайхан хайр дурлал байна. Сэтгэн бодох чадвар өндөр байх өдөр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top