Д.Эрдэнэбилэгийн НӨЛӨӨ бүхий хоёр банкны актив 8 их наядыг давна

2019 оны 03 сарын 05

Худалдаа хөгжлийн банкны  /ХХБ/ гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг өнөөдөр баривчилсан.   “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан ХХБ санхүүжилтийнхээ 72.4 хувийг төрөөс гаргуулсан гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна.

Д.Эрдэнэбилэг нь  системийн нөлөө бүхий банкны хоёр нь болох ХХБ, Улаанбаатар хотын банкны 90-ээс дээш хувийг эзэмшдэг. Тэгвэл эдгээр банкуудын үзүүлэлтүүдийг хүргэе.

Тодотгоход, ”Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлдэг.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Тэгвэл үүнд хамаарах ХХБ-ны тухайд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар харилцах хадгаламж нь 5-аас дээш хувиар өссөн үзүүлэлттэй байна. ХХБ  2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь ашигт ажиллагаа муудахад нөлөөлсөн.

  • Нийт актив: 7,298 тэрбум
  • Цэвэр зээл: 3,283 тэрбум
  • Харилцах хадгаламж: 3,476
  • Цэвэр ашиг: 4,632 сая төгрөг
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 14.8
  • Хөрвөх чадварын харьцаа: 42.9

 

УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Улаанбаатар хотын банк 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хадгаламжаа  46 хувиар өсгөжээ. Өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа муудсан үзүүлэлттэй байгаа.

  • Нийт актив:  1,590 тэрбум
  • Цэвэр зээл:  765
  • Харилцах хадгаламж: 1,045 тэрбум
  • Цэвэр ашиг: 711 сая
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 15.6
  • Хөрвөх чадварын харьцаа: 40.3

Дашрамд дурдахад, ХХБ мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд: Тус банк, түүний удирдлагын талаар гарсан мэдээллүүдийг эрх бүхий байгууллагууд богино хугацаанд хурдан шуурхай шалган, хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бадамцэцэг(202.21.106.138) 2019 оны 03 сарын 07

луйварчдын банкнаас мѳнгѳ татнаа.

0  |  0
zochin(182.160.32.76) 2019 оны 03 сарын 05

ХХБ мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд: Тус банк, түүний удирдлагын талаар гарсан мэдээллүүдийг эрх бүхий байгууллагууд богино хугацаанд хурдан шуурхай шалган, хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.------Эрдэнэтийг хувьчилж авсан чинь хуулийн дагуу болсон уу. Чиний авч байгаа цалин ашиг орлого шударга уу, Мөнгө хүүлдэг манжийн бодлогоо хэзээ зогсоох вэ хулгайчууд аа Монголчуудыг шороо идүүлээд та нар жаргаж явах нь зөв үү

0  |  0
Top