ДОРНОД: Даавуун уут үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Даавуун ууттай Дорнод” аяныг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа, Дорнод хамгаалалтын захиргаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран орон нутагт эхлүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус аяны хүрээнд өчигдөр /2019.03.05/ Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, хүнсний дэлгүүр, Оёдолчдын холбоо, ANTS бүлэг, Солонго баг, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн хүмүүнлэгийн бүлэг зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Байгаль орчны газрын дарга Б.Эрдэнэбаяр, МХГ, аж ахуй нэгж, иргэд зэрэг 80 гаруй оролцогчид хэлэлцүүлэгт хамрагдсан юм. Энэ үеэр Оёдолчдын холбоо, “Бид Дорнодын залуус” төсөлд оролцогчид өөрсдийн оёсон худалдаанд гаргаж буй даавуун торнуудыг танилцуулсан юм. Оёдолчдын холбоо, “Бид Дорнодын залуус” төслийнхөн олон төрлийн даавуун уутыг худалдаанд гаргаад байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top