ЕБС-иудад сурах бичгийн ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.03.06/ Засгийн газарт танилцууллаа.

Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг журамтай байсан. Харин салбарын сайд Ё.Баатарбилэг дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж, мөрдүүлэхийг даалгалаа. 

Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэхээр болсон байна.

Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нар зөвшөөрөл олгожээ. Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн байдаг. 

Энэ жилийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 593150 хүүхдийн 73 хувь буюу 433472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.  2018-2019 оны хичээлийн жилд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглаж байгаа гэх албаны мэдээллийг холбогдох яамнаас өгдөг. Тодруулбал, 

  • Бага ангийн 38 нэрийн,
  • Дунд ангийн 7 нэрийн,
  • Ахлах ангийн 20 нэрийн,
  • Нийт 97 нэрийн 1,6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлсэн байна. 

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал, зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.5.198.33) 2019 оны 03 сарын 06

ЭНЭ СУРАХ БИЧГЭЭР БИЗНЕС ХИЙДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДЭД ШУДАРГААР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНАА СУРАХ БИЧИГ МУУ БИЧСЭН ХҮМҮҮСД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ БАЙЖ БОЛОВСРОЛ ӨӨРЧИЛӨГДӨНӨ

0  |  0
ЗОЧИН(202.5.198.33) 2019 оны 03 сарын 06

ЭНЭ СУРАХ БИЧГЭЭР БИЗНЕС ХИЙДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДЭД ШУДАРГААР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНАА СУРАХ БИЧИГ МУУ БИЧСЭН ХҮМҮҮСД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ БАЙЖ БОЛОВСРОЛ ӨӨРЧИЛӨГДӨНӨ

0  |  0
Top