Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

2019 оны 03 сарын 08

Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй.   

Эмэгтэйчүүд урт насладаг

Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ.

Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг

Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна.

Эмэгтэй жолооч илүү сайн

Энэ бол эрчүүдэд хүнд цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ.

Сайн удирдагчид эмэгтэй байдаг

Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ.

Эмэгтэйчүүд шилдэг программчид

University of Sussex их сургуулийн сүүлийн судалгаагаар эмэгтэй программчид компьютер  3D тоглоомын кодыг эрчүүдээс илүү зохиож байсан нь нотлогджээ. Удахгүй тэд эрчүүдийг  компьютерийн дэлгэцнээс шахан зайлуулна.

Эмэгтэйчүүд ой тогтоолт сайтай

Бирмингемийн Астон их сургуулийн эрдэмтэд нэгэн туршилт явуулжээ. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүст даалгавар өгөөд 2 минут, 15 минут, 24 цагийн дараа шалгаж үзэхэд бүсгүйчүүд хавьгүй илүү тод санаж байсан байна. Тиймэс тэд алга болсон зүйлийг хурдан олдог.

Эмэгтэйчүүд өвчин тэсвэрлэхдээ гарамгай

Хүүхэд төрүүлж байгаа эхнэрийнхээ дэргэд байж үзсэн эрчүүд үүнийг батлах байх. Бусдад нь зөвлөхөд “MythBusters” киноны 8-р улирлын 142-р ангийг үзээрэй. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү удаан хүйтэн мөстэй усанд байж чадахыг харах болно. Мөн тэд илүү дархлаатай. Эмэгтэй хүний биеийн эстроген хормон бүсгүйчүүдийн туяхан биеийг элдэв нян, бактериас үр дүнтэй хамгаалдаг гэдгийг Канадын Макгилла их сургуулийн эрдэмтэд тогтоосон.

Тэд стресс даахдаа сайн

Учир нь эмэгтэйчүүдийн биенд окситоцин хэмээх хормон байдаг. Энэ хормон сэтгэл зүйг тогтворжуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top