Мэргэжил, боловсролдоо ЗӨВ СОНГОЛТ хийхээс таны ирээдүй хамаарна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 10

Та болон таны хүүхэд цаашдын амьдралаа тодорхойлох чухал сонголтын өмнө зогсч байна уу? Дэлхийн түвшинд нийцсэн, өндөр мэргэшлийн, эрэлт хэрэгцээтэй ажилтан, манлайлагч болмоор байна уу?

Тэгвэл энэ боломжийг олгохоор ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” боловсолын үзэсгэлэн яармагийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийд тэргүүлэх боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д очоорой.

Таны суурь хичээлийн /математик, хими/ дүн, ерөнхий боловсролын эсвэл дээд боловсролын бичиг баримт, олимпиад, уралдаан тэмцээний амжилт зэргийг тань харгалзан ОХУ нь энэ жил Монголоос 500 хүүхдийг тэтгэлэгтээ хамруулах гэж байна.  300 гаруй хотуудад орших 500 гаруй сургуулиас хүссэнээ сонгон суралцах боломж нээгдлээ. Суурь шалгалтыг монгол хэл дээр өгөөд, урьдчилж олгосон жишиг шалгалтаар өөрийгөө бэлдээд, анхан шатны орос хэлтэй байхад та 500 тэтгэлгийн эздийн нэг нь байх болно.

Энэхүү үзэсгэлэн дээр эдгээр бүх мэдээ мэдээллийг шууд, шуурхай, ил тод, нээлттэй хүргэхээр ОХУ-ын чансаагаараа тэргүүнд бичигддэг 40 орчим шилдэг их, дээд сургуулиуд Монголд нэгэн дор цуглаж, Та бүхэнд хэрхэн суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх үнэ цэнэтэй мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй өгөх гэж байна.

Өнөөдрийн Монгол орныг бүтээж байгуулсан, одоо удирдаж байгаа манлайлагчид, ах эгч, аав ээж нар маань бүгд Орост боловсрол эзэмшсэн. Саяхан Их Британийн боловсролын сайд Жастин Грининг "BBC"-д өгсөн ярилцлагадаа тус улс нь ЕБС-ын системээ Оросын системд шилжүүлж дууссан, одоо их дээд сургуулиудын системээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тиймээс та бусад орноор дамжин, давуу их зардлаар цаг, мөнгөө илүү зарцуулах уу, эсвэл хойд хөрш рүүгээ нэг алхам хийгээд дэлхийн манлайлагчдын дунд суралцах уу гэдэг сонголт зөвхөн таны гарт байна.

Та хоцрох вий... Яараарай...

“ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2019” ДЭЭР УУЛЗАЦГААЯ!

ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС ОРОСЫН БОЛОВСРОЛЫГ СОНГОЖ БАЙНА!

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ

  • ОХУ-ын 2019/2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын 100% үнэ төлбөргүй суралцах 500 тэтгэлгийн эрхийн сонгон шалгаруулалтын үеэр болж байгаа учир хүссэн хүн бүхэн тэтгэлгээр сурах талаар мэдээлэл авна. Мөн тэтгэлэгт бүртгүүлэхэд туслалцаа авах боломжтой.
  • Оросын чанартай, чансаа өндөр, ТОП50-д багтах их, дээд сургуулиуд энэхүү үзэсгэлэнд оролцож байна.
  • Үзэсгэлэнгийн үеэр зарим сургууль өөрийн нэрийн тэтгэлгийн олимпиад, сорил, шалгалтуудыг явуулна. Хэн ч оролцоход нээлттэй.
  • Зарим сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр сурах сонгон шалгаруулалтад хамрагдаж болно.
  • Зарим сургууль өөрийн сургалтын хөтөлбөрийн мастер-класс буюу үзүүлэх сургалт зохион байгуулна.
  • Үзэсгэлэнгийн үеэр “Боловсролыг төр-олон нийтийн зүгээс удирдах нөхцөлд орчин үеийн чанарыг хангах” олон улсын эрдэм-шинжилгээний бага хурал зохион байгуулна. Боловсролын салбарын ажилтан, мэргэжилтэн, судлаач, багш, оюутан, сурагчид өргөнөөр оролцох боломжтой.

ҮЗЭСГЭЛЭН ХЭНД ЧУХАЛ ВЭ?

  • Монгол сургуулийн ахлах ангийн сурагчдад
  • Монгол дахь Орос сургуулийн ахлах ангийнханд
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжааны оюутнуудад
  • Мэдээж хүүхдэдээ туслахыг хүсч байгаа эцэг, эхчүүдэд
  • Мэргэжлийн зэргээ ахиулж, магистр, докторт суралцах хүсэлтэй хүмүүст
  • Мэргэжлээрээ ОХУ-д дадлага хийх хүсэлтэй хүн бүрт
  • Оросын их, дээд сургуулиудтай түншийн харилцаа тогтоох хувь хүн, албан байгууллага, их, дээд сургуулиудад нээлттэй.

ХӨТӨЛБӨР

Пүрэв. 2019 оны гуравдугаар сарын 14 өдөр  09:00-19:00

  • 10:00-19:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл  
  • 10:00-17:00 Тэтгэлгээр элсэгчдийн бүртгэл, зөвөлгөө мэдээлэл
  • 11:00-11:30 Хэвлэлийн бага хурал (МОНЦАМЭ)
  • 15:00-16:00 Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагаа
  • 16:00-16:30 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт (РЦНК)
  • 11:00-18:00 Оросын их, дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд
  • 11:00-18:00 Сургуулиудын танилцуулга, презентаци
  • 16:00-19:00 Орост төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)

Баасан.  2019 оны гуравдугаар сарын 15 өдөр 09:00-19:00

  • 09:00-19:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа  
  • 10:00-17:00 Тэтгэлгээр элсэгчдийн бүртгэлийн сүүлийн шат
  • 11:00-18:00 Сургуулиудын танилцуулга, презентаци
  • 12:00-17:30 “Орост төгсөгчид & ирээдүйн оюутнууд” чөлөөт уулзалт
  • 10:00-17:00 Олон улсын эрдэм, шинжилгээний хурлын үргэлжлэл (Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС)
  • 11:00-18:00 Оросын их дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд
  • 17:00-17:30 Хонжворт сугалааны азтан тодруулга
  • 16:00-19:00 Орост төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)

Бямба. 2019 оны 3 сарын 16 өдөр 09:00-14:00

  • 09:00-14:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа  
  • 09:00-12:00 Сургуулиудын танилцуулга, презентаци
  • 09:00-13:00 Оросын их дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд
  • 10:00-13:30 Орост төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)
  • 14:00 Үзэсгэлэнгийн хаалт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top