BIGBANG-ийн Сынри урлагийн ертөнцийг ОРХИЖ буйгаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт BIGBANG хамтлагийн таван гишүүний дөрөв нь цэргийн алба хааж байгаа билээ. Үлдсэн ганц гишүүн болох Сынри энэ сарын 25-нд цэрэгт татагдах ёстой байсан боловч гэмт хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдаад байна. БНСУ-ын Цагдаагийн газраас “ARENA” шөнийн клубт гарсан хэргийг шалгаж байгаад, Сынри тус клубтэй холбоотойг илрүүлсэн. Ингээд мөрдөн байцаалтын явцад Сынри хэргийн гэрчээс сэжигтэн болох нь зарим баримтаар тогтоогдоод байсан юм. 

Тэгвэл дуучин, продюсер Сынри албан ёсны мэдэгдэл гаргасныг Өмнөд Солонгосын "Naver.com" нийтэлсэн байна. Тус мэдэгдэлд, "Сайн байна уу. Би "Bigbang" хамтлагийн гишүүн Сынри байна. Миний бие ёс төртэйгээр урлагийн ертөнцөөс гарч буйгаа мэдэгдэж байна. Би мөрдөн байцаалтын үйл явц, гэмт хэрэгт холбогдолтой бүх эргэлзээг тодорхой болгох болно. Өнгөрсөн сар хагасын хугацаанд ард түмнээс ширүүн зэмлэл хүртэж, дургүйцэл, үзэн ядалтыг мэдэрлээ. Одоо мөрдөн шалгагдаж байгаа энэ нөхцөл байдал эргэн тойрныхонд минь хохирол учраасай хүсэхгүй байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд надад их хайраа өгсөн ард түмэн болон фэнүүддээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. "YG" энтертаймент болон "BIGBANG" хамтлагийн гишүүдийнхээ төлөө энэ хүрээд зогсоё. Энэ хугацаанд намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Уучлаарай бас дахин уучлаарай" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top