ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Өнөөдөр 2019.03.12. Монгол эх оронд маань нар 07 цаг 11 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 2 хэмийн дулаан, багавтар үүлтэй байна. Энэ өдөр Хятад, Тайвань улсад Гудамжинд мод тарих өдөр тохиож байна. Мөн Замби улс Залуусын өдрийг тэмдэглэж байна. 1806 оны энэ өдөр АНУ-ын Тэргүүн хатагтай Жэйн Пийрс, 1925 оны энэ өдөр Нобелийн шагналт Японы физикч Эсаки Лео зэрэг алдартан мэндэлж байжээ. Өнөөдөр мөн Олимпийн аварга, хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Австралийн зүлэгний хоккейчин Жэйми Дуайер, Америкийн дуучин Кристина Гримми нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

1921 оны энэ өдөр Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгож байжээ. Тэгвэл 1936 оны энэ өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсан байдаг. 1990 оны гуравдугаар сарын 12-14-нд МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. 2015 оны энэ өдөр Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргаж байв. 

Дэлхий дахинаа 1918 оны энэ өдөр улаан оросууд Хаант Оросын нийслэлээр 215 жил оршин тогтносон Санкт-Петербургийн нийслэл хотын статусыг буулгаж, Москваг нийслэл хотоороо дахин нэрлэжээ. Тэгвэл 1968 оны энэ өдөр Мауритиус улс Их Британиас тусгаар тогтносон. Харин 2011 оны энэ өдөр хүчтэй газар хөдлөлт болон цүнамигаас нэг өдрийн дараа Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын ойр хавьд цацраг идэвхт бодис алдагдаж эхэлжээ.

Онцлон тэмдэглэхэд, энэ өдөр охины ордныхны ажил хэрэг, романтик харилцаа амжилттай байна. Мөн хумхынхан хайр халамжаар дүүрэн байх бол хониныхон санхүүдээ анхаарал хандуулах хэрэгтэй. 

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авахад сайн. Харин хувцас эсгэх хэрэггүй гэжээ. Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top