"БНСУ-д ажиллах иргэд эхлээд цахимаар бүртгүүлнэ"

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдөр /2019.03.11/ эхэллээ. Бүртгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулж байна. Хэлний шалгалтын бүртгэлийг зөвхөн нийслэлийн есөн дүүрэгт хоёр үе шаттай явуулах аж. Цахим бүртгэл өчигдөр, өнөөдөр /2019.03.11-12/ хоёр өдөр 09:00 – 18:00 цагийн хооронд үргэлжилж, цахимаар бүртгүүлсэн иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах ёстой аж. Харин орон нутгийн иргэдийн хувьд тухайн аймагтаа энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд бүртгүүлэх юм байна. БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэлсэн холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.Саранчимэгтэй ярилцлаа. 


-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл нийслэлд хоёр үе шаттай явагдана гэдгийг тодруулахгүй юу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх гэрээний дагуу ажилтан илгээх үйл ажиллагааг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй Улаанбаатар хотын иргэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд хамрагдах эрхээ цахимаар авна. Цахим бүртгэлд өчигдөр, өнөөдөртөө багтаан бүртгүүлсэн иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж анкетаа бөглөж, албан ёсоор бүртгэлээ хийлгэнэ.

Иргэд хэлний шалгалтад бүртгүүлэх гэж хонож өнждөг, асуудал үүсдэг. Олон нийтийн дунд шүүмжлэл өрнөдөг. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоох үүднээс өмнө нь цахимаар бүртгэлийг хийж, бүртгэлд орох эрхээ авна гэсэн үг. Цахимаар бүртгүүлсэн иргэдийг дараа нь дүүрэг бүр дээр нь анкетыг нь бөглүүлж бүртгэлийг баталгаажуулна. Харин 21 аймагт өмнөх жилүүдэд явуулж байсан шиг уламжлалт аргаар  бүртгэл 13, 14, 15-ны өдрүүдэд явагдана.

-Нийслэлийн есөн дүүрэгт цахимаар бүртгээд, дахиж дүүрэг дээрээ ирж анкет бөглөнө. Шууд дүүрэг дээр ирээд бүртгүүлэхээс давуу тал юу байна вэ?

-Цахимаар бүртгэл хийгдсэний дараа, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд иргэдийг дүүрэг бүрээр нь ялгачихна. Тухайлбал, манай Чингэлтэй дүүргийн 5000 иргэнийг тусад нь ялгачихна гэсэн үг. Тэгээд 5000 иргэнийг гурав хувааж нэрсийг нь гаргаад, энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулж, анкетыг хүлээж авна. Эхний өдөр бүртгэлд хамрагдахаар нэр нь хуваарилагдсан бол тэр өдрөө ирж бүртгүүлнэ. Тиймээс өмнөх шиг ямар нэгэн дараалал үүсэх, дараалал дайрах зүйл гарахгүй байх.

Цахимаар бүртгүүлсэн иргэдийг дараа нь дүүрэг бүр дээр нь анкетыг нь бөглүүлж бүртгэлийг баталгаажуулна. Харин 21 аймагт өмнөх жилүүдэд явуулж байсан шиг уламжлалт аргаар  бүртгэл 13, 14, 15-ны өдрүүдэд явагдана.

-Цахимаар бүртгүүлж байгаа иргэдийн дунд санал, гомдол хэр байна?

-Хөдөө орон нутгийн иргэд хотод шалгалт өгөхөөр цахимаар бүртгүүлэхээр хандаж байна. Цахим бүртгэлийн системд олон хүн хандахаар хурд нь саарсантай холбоотойгоор “Программ удаж байна”, “Мэдээллээ оруулсан байтал болохгүй байна” гэсэн гомдол санал манай хэлтэс дээр цөөнгүй ирж байна. Гэхдээ цахим бүртгэлийн систем хэвийн ажиллаж байгаа.

-Солонгос хэлний шалгалтыг хэзээ авах вэ?

-Шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 6-ны хооронд явуулна. Солонгос хэлний шалгалтын бүх дүн зургадугаар сарын 13 гэхэд гарч дуусна. Шалгалтын хуваарийг гуравдугаар сарын 26-нд зарлах юм.

Солонгос хэлний шалгалтад очиж бүртгүүлэх иргэд нь иргэний үнэмлэхний хуулбар /эсвэл гадаад паспорт/, гадаад паспортын зураг 2 хувь, мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал, бүртгэлийн хураамж 24 ам.долларыг авч очих ёстой ажээ.

2019 ОНЫ 15 ДАХЬ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН

БҮРТГЭЛ ХИЙХ ГАЗРУУД (3 ДУГААР САРЫН 13, 14, 15-НЫ ӨДРҮҮДЭД АЖЛЫН ЦАГААР)

 

Аймаг

СХТТШ-ын бүртгэл хийх газрын хаяг

Хариалцах утас

1

Архангай

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ХХҮГ, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн 303 тоот өрөө

70333750

99871404

2

Баян-Өлгий

Баян-Өлгий аймаг, Өлгий сум 5-р баг ХХҮГазар.

99424821

3

Баянхонгор

Баянхонгор сум, Номгон 1-р баг ХХҮГ

70442925

4

Булган

Булган аймаг, Булган сум 5-р баг ХХҮГ, 101 тоот өрөө

70342093

5

Говь-Алтай

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Баянхайрхан баг, ХХҮГ

70483017

6

Говьсүмбэр

Говьсүмбэр, Найрамдал хотхон 205, ХХҮГ-ын байр

70543519

7

Дархан-Уул

Дархан-Уул, 5-р баг 18-ын буудал ХХҮГ-ын байр

70370122

8

Дорноговь

Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Иргэдийн Хөгжлийн Нэгдсэн Төв, ХХҮГ –ын байр

95953581

9

Дорнод

Дорнод аймаг, ХХҮГ-ын байр

70584307 70582255

10

Дундговь

Дундговь аймаг ХХҮГазар бүртгэл хийх газар ХХҮГа

7059-3942 7059-2109

11

Завхан

Завхан аймаг, ХХҮГ-ын байр

99939338 99064993

12

Орхон

Орхон аймаг, Баянбулаг баг ХХҮГ-ын байр

70356284

13

Өвөрхангай

Өвөрхангай, Арвайхээр сум

 

14

Өмнөговь

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг ХХҮГ-ын байр

70534111

15

Сүхбаатар

Сүхбаатар аймаг, ХХҮГ-ын байр

70514414

16

Сэлэнгэ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8-р баг, ХХҮГ-ын байр

70362530 70362090

17

Төв

Төв аймаг, ХХҮГ-ын байр

70272087

18

Увс

Увс, Улаангом, 4-р баг, ХХҮГ-ын байр

70455030

19

Ховд

Ховд аймаг, Жаргалант сум, Буян баг, ХХҮГ-ын байр

80878805, 94058805

20

Хөвсгөл

Хөвсгөл аймаг,ХХҮГ-ын байр

70388424

21

Хэнтий

Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг, ХХҮГ-ын байр

98199509

 

ДҮҮРЭГ

1

Багахангай

Багахангай дүүрэг, 1-р хороо ХХҮХ-ын байр

70491182, 70491180

2

Багануур

БНД, 1-р хороо, Нацагдоржийн гудамж, ХХҮХ-ийн байр

70212317, 99824337

3

Баянгол

БГД, 3-р хороо тээвэрчдийн гудамж 73-р сургууль спорт заал

70120703, 70137030

4

Баянзүрх

БЗД 2-р хороо их засгийн өргөн чөлөө, Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн зүүн талд Барилгын технологийн коллежийн байранд урлаг заал урлаг заал

 

 

11453237

5

Налайх

Налайх 2-р хороо даваажав 17-р байр ХХҮХэлтэс

70233260

6

Сонгинохайрхан

СХД, 19-р хороо, 21-р хороолол, 62-р сургууль урлаг заал

94442617

7

Сүхбаатар дүүрэг

СБД-ийн тамгын газрын баруун талд оффис констракшны байрны 4 давхарт

70002274, 70109008

8

Хан-Уул

ХУД, 2-р хороо, Соёлын ордон

70144366

9

Чингэлтэй

Чингэлтэй дүүрэг 5-р сургууль

329058

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

цахим хаяг нь олдохгүй, олдохоороо бүртгэх номер дууссан гэдэг юм байна.Мэдээллээ анхнаасаа зөв өгөхөд яадаг алба бэ.

1  |  0
зочин(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

цахим бүртгүүлэх хаяг байна уу

1  |  0
Close menu