Д.Түвшинсайхан: Чуулгын хөгжимчид 580 мянгын цалинтай

2019 оны 03 сарын 13

Монгол Улсын “Морин хуурын чуулга” нь 1992 онд Засгийн газрын 123-р тогтоолоор, 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 1993 оны нэгдүгээр сард “Хөгжим бүжгийн дунд сургууль” дээр байрлан, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхэлж байжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж байсан түүхтэй. Улсын филармонийн бүрэлдэхүүнд 1994 оны зургадугаар сарын 1-нээс Засгийн газрын шийдвэрээр өөрчлөлт орсон байна. Тэр цаг үеэс өнөөг хүртэл дуунаас дуурь, бие биелгээнээс бүжгэн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, санат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ тайз дэлгэцийн болон баримтат кино, теле кино, жүжгийн хөгжмийн 250 гаруй бүтээлийн урын сантай болж, Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1000 гаруй бүтээлийг тоглоод байна.

Монголчуудын түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээг хуурын аялгуугаар илэрхийлж, үндэсний хөгжийн гайхамшгаа дэлхийд таниулан, морин хуураа дээдлэн хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг тээн яваа тус чуулгын уран бүтээлчдийн төлөөлөл болгож “Морин хуурын чуулга”-ын удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхантай ярилцлаа.


МОРИН ХУУРЫН ЧУУЛГА УЛСЫН ТӨСВӨӨР ГАДААДАД ТОГЛОСОН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ

-Оны өмнөхөн “Морин хуурын чуулга” маань Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. “Морин хуурын чуулга”-ын үзэгч, сонсогч, хуурт дуртай бүх хүнд мэнд хүргэе.

-Анх гадны улс орон руу гарах гэж хүндхэн үеийг туулж байжээ. Энэ талаар эргэн дурсаач?

-1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод “Морин хуурын чуулга”-ыг санаачлагч,  Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулуун багшаар ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг айлчлан тоглолт хийж байлаа. Тэгж анх гадны улс руу гарсан. Тухайн үедээ хэцүү ч юм шиг. Автобусны мотор цохиод, хүйтэн автобусанд хээр хонож байлаа. Гэвч тэр бол Монголын урлагийг дэлхийд сурталчлах, Монголоо монголоор нь байлгах, үндэсний урлагаа дархлаатай байлгах зорилгын дэргэд бол хүндрэл биш байж. Зовсны эцэст жаргана гэдэг  шиг байх л ёстой зүйл. Жаргасандаа ярьж байгаа юм биш, саад бэрхшээлгүй юм гэж юу байхав.

-Тэр бүх саад бэрхшээлийг давж үндэсний хөгжмийнхөө гайхамшгийг дэлхийд таниулаад өдий хүрчээ. Одоогоор хэдэн оронд тоглолт хийгээд байна вэ?

-Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Америк, Франц, Канад, Итали, Австри, Герман зэрэг 30-аад орны дэлхийд алдартай тайзан дээрээс уран бүтээлээ хүргэсэн. Тухайлбал, Япон руу 35 удаа тоглолт хийгээд байна. Манай чуулгын хувьд түүхэндээ улсаас мөнгө төсөв гаргуулж, урлаг сурталчлах ажилд явсан тохиолдол байхгүй. Морин хуурт сэтгэлтэй гадаадын болон хувь хүмүүсийн л дэмжлэгээр өдий 26 жил гадагшаа чиглэн уран бүтээлээ толилуулж байна. Яахав, Монголын соёлын өдрүүд гэдэг арга хэмжээ бол бий.

-Чуулгын одоо болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар ярихгүй юу?

-Төлөвлөгөө бий. Улсаас туслахаар төлөвлөсөн төсөв мөнгө бол байхгүй. Тэгэхээр дахиад л хандивлагч, сайхан сэтгэлтэй хүмүүсийн оролцоо хэрэгтэй болох байх. Гэхдээ ирэх жил Европын холбооны улс, Америк, Япон гэсэн гурван улсад аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Ер нь бид хөгжмийн олон талт боловсрол олгох чиглэлээр хэд хэдэн төсөл хийсэн. Жишээ нь, киноны хөгжим кинондоо ямар үүрэг рольтой байдаг юм бэ гэх мэтээр. Хүн тэр бүр анзаардаггүй шүү дээ, киноны үйл явдалтай хамтатгаад ойлгоод явчихдаг.  Ардын уламжлалт урлаг, дуу хуурыг морин хуур хөгжмөөр хөгжимдөх арга барилууд гэж бий. Үүнийг алдагдуулахгүйгээр, мартагдаж байгааг нь сэргээж, байгааг нь зөв хэлбэрээр хүргэх хэрэгтэй. Яагаад гэвэл өнгөрсөн нийгэмд нэлээн өөрчлөлт орсон. Тэр бүрийг тодорхой хэмжээгээр засч залруулах ажлууд хийгдэж байна.

Орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийн хөгжил их чухал байна. Баяжилт үнэхээр зогсонги байдалд орчихоод байгаа учраас тэрэнд анхаарч байх ёстой. Зөвхөн бид тайзан дээр тоглоод ч юм уу, тоглолтын төлөвлөгөө биелүүлэх иймэрхүү хуучин системээсээ гарч чадахгүй яваад байвал хийж байгаа зүйлүүд маань бодит үр дүнд хүрэхгүй байна.

-Хөгжмийн зохиолчдын бүтээлийг баяжуулах ажил чухал байгааг дурдлаа. Тоглогдох шинэ бүтээл гарахгүй байна гэж ойлгож болох уу?

-Даацтай бүтээлүүд гарахгүй байна. Том хэмжээний концертын бүтээл, жижиг тоглолтын хэлбэр гээд маш нарийн л даа. Тэр болгоныг  тодорхой хэмжээгээр байлгах хэрэгтэй. Хөгжмийн зохиолчид маань бүтээлээ бичээд ирвэл бид ард түмэнд хүргэх тал дээр хүчтэй ажиллана. Нөгөөтэйгүүр, улсаас дэмжээд, хөгжмийн зохиолчдод нь мөнгийг нь өгчихвөл морин хуурт зориулсан хөгжим бичихэд бэлэн байгаа гэж боддог. Нөгөө л гол хөшүүрэг санхүү нь байхгүй болохоор бүх юм зогсоно.

МОНГОЛ УЛС ЯДАЖ ХӨГЖМИЙН МЭРГЭЖЛИЙН ГАНЦ ТАЙЗТАЙ БОЛМООР БАЙНА

-“Морин хуурын чуулга”-ыг өргөжүүлэх, хөгжүүлэх тал дээр төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Монголын урлаг өндөр хөгжчихсөн гэж ярихад хэцүү. Яагаад гэвэл мэргэжлийн театр байхгүй байж тийм зүйл яриад хэрэггүй. Монгол Улс хөгжмийн ядаж ганц мэргэжлийн тайзтай болох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр бид хуур хөгжмийн хөгжил, дэвшлийн нарийн асуудлыг ярихад хүндрэлтэй. Бид нарын хөгжимдөж байгаа найрал хөгжмийн дуурьсал хүний чихэнд яг өөрөөрөө зөв хүрэхгүй байдаг. Энэ нь тайзтай холбоотой. Одоо бид нарийн дуугаралтын зөв, бурууг жишихэд Монголын тайз, акустик үнэхээр боломжгүй байна. Уран бүтээлчид нь мэргэжлийн театр, акусткгүй газар ажилласаар эрүүл мэндээрээ хохироод, тэтгэвэртээ гарч байна. Гэвч бид бол үндэсний соёл урлагийг өвлүүлэн цааш дамжуулж үлдээх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Иймд улсаас ийм тийм зүйл өгсөнгүй гэж гомдлолгүй хичээн, сэтгэл зүрхээрээ л зүтгэцгээж байна.

-Та бүгдийн зүгээс мэргэжлийн тайзтай болох саналыг салбарын яам болон холбогдох газруудад тавьж байв уу?

-Дэмжих талаар яригддаг ч биелээд гүйцэлдсэн зүйл одоогоор алга. Соёл, урлагийн мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөнүүдээр байнга л яригддаг. Гэхдээ Улсаас үндэсний урлагаа үнэ цэнэтэй байлгах тал дээр анхаарч, урлагаа бодлогоор дэмжих шаардлагатай. Эхний ээлжинд ядаж театртай болгох хэрэгтэй. Үүнийг яагаад анзаарахгүй байна вэ гэхээр ерөнхийдөө дээр, дооргүй хөгжмийн боловсрол маш муу байгаатай л холбоотой юм даа.

-Чуулга хэдэн хуурчтай вэ? Хөгжимчид болон зэмсгийн хангалттай нөөцтэй байж чаддаг уу?

-Манай чуулга 34 хуурчтай. Үндсэн дуугаралт, баланс зөв байхын тулд орон тоо нэмэх санаа бий. Мөн чуулгын бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт морин хуур, ёочин, ятга, их хуур, өрнийн сонгодог төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор гэсэн хөгжийн зэмсгүүд багтдаг.  Хөгжим нэмэх зорилт байгаа. Одоогоор 16 хуур, дөрвөн дунд хуур, гурван их хууртай байна. Олон төрөл жанрын хөгжмийн бүтээл тоглоход хувирах чадвар хэрэгтэй байдаг. Дуугаралтын хувьд олон хэлбэрээр дуугарах хэрэгтэй болно. Жазз эсвэл латин америкийн ритмлэг хөгжим, хуучны дэлхийн сонгодог бүтээлүүд зэргийг тоглоход заримдаа дуугаралтын хувьд учир дутагдал гараад байдаг.

-Бүрэлдэхүүнээ нэмэхгүй байгаа шалтгаан юу байна вэ?

-Төсвийн байгууллага учраас төсвөөс шалтгаалж байна л даа.

-Нууц биш бол чуулгын уран бүтээлчид хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-580 мянган төгрөгийн цалин авдаг. Мэргэжлийн урлагийн үнэлэмж өнөөдөр ийм л байна. Харамсалтай. Өдөр бүр ажилладаг. Сэтгэлтэй хүмүүс л энд ажиллаж байна. Энэ хуурыг цааш нь өвлөж явахад анхнаасаа зөв сурах хэрэгтэй. Ирээдүй хойчдоо буруу сургаад үлдээчихмээргүй байна. Энэ нь сурах нарийн дэгтэй хөгжим. Морин хуур сураад, мөнгө олох арга гээд харчихвал л буруудчихна. Тэгэхээр бидэнд сэтгэл л байна.

Хөгжимчин хүн яаж мэргэжлийн түвшинд хүрдэг вэ? гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Багаасаа хичээллэж, хүүхэд насыг мэдэхгүй өнгөрөөдөг. Бусад хүүхэд гадаа тоглож байхад л хөгжмөө бариастай сууж байдаг. Үнэ цэнэ бага байгаа нь хүмүүсийн хөгжмийг ойлгох боловсрол маш дорой байгаагийн л илрэл. Ний нуугүй хэлэхэд 10 жилээс нь академик боловсрол олгох тал дээр анхаарахгүй байна. Багаасаа хип хоп гэх мэтээр хөгжилтэй, хөнгөн талаас нь хараад явчихаар яаж боловсрол олох вэ дээ. Ерөөсөө л морин хуурт дуртай гадны хүмүүсийн сэтгэл дээр л манай морин хуурын урлаг өдий зэрэгтэй тогтож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санаа(122.201.23.84) 2019 оны 03 сарын 15

Улсын төсвөөс цалинжуулахаасаа гадна чөлөөтэй ашгийн төлөө ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгвөл урлагийнхан бол мөнгийг олоод, дээрээс нь улсад татвар өгөөд явах хүмүүс. Ганцхан барилгад биш урлагтаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байнааа

0  |  0
zochin(122.201.23.84) 2019 оны 03 сарын 15

Соёлын сайд Баатарбилэгээ, энэ урлаг соёлын хүмүүсийнхээ цалинг нэмээчээ, арай чдээ. Гадаадад ганц монголыгоо сурталчилдаг хүмүүүс ийм цалинтай байж болохгүй ш дээ. Солнгос улс гэхэд урлагаараа гадаадаас бараг манай Эрдэнэт шиг мөнгө олдог

0  |  0
Иргэн(202.126.89.222) 2019 оны 03 сарын 14

Тэгээд бас дандаа амралтын үеэр илүү цагаар ажилладаг. Ядуухан хүмүүс л байдаг даа.

0  |  0
Zochin(122.201.24.123) 2019 оны 03 сарын 14

Ugaasaa teatriinhan baga tsalintai dramiin teatriin zaluu jvjigchid 300 mynga aedag shvvdee tegeed udur shunugvi surguulilttai bdg

0  |  0
zochin (66.181.180.122) 2019 оны 03 сарын 14

dundaj tsalin 12500000 gej zasgiin gazar zarlaa biz dee

0  |  0
irgen (66.181.180.122) 2019 оны 03 сарын 14

sayhan dundaj tsalin 1.250.000 geed zarlaad bsan ugui blgui dee. zasgiin gazar hudlaa mederlel ugsun ym bolob uu

0  |  0
Unshigch(202.55.180.186) 2019 оны 03 сарын 14

gantshan hugjimchid ch geltgui turiin uilchilgeenii buh l ajilchid iim tsalin avj bgaashd nuguu dundaj tsalin 1.120.000 gej haanaas garj irsen too yum bgan turiin albanii dundaj tsalin unuudur 500.000 l bgashd

0  |  0
Уншигч(203.91.115.42) 2019 оны 03 сарын 13

Арай ч дээ.Орон нутгийн театр чуулгуудын хөгжимчдөөс ч бага цалинтай юм.Төр засаг анхааралдаа аваач.

0  |  0
Үнэнийг хэлнэ(43.242.243.231) 2019 оны 03 сарын 13

Монголын урлагийнхан бүгд ийм цалинтай, ядуугийн ядуу амьдарч бгаа. Сэтгэлтэй хэд нь энд үлдсэн. Ийм учраас мундаг хүмүүс гадаад руу ялангуяа хятад өвөрмонгол руу явж ажиллаж бгаа. Өндөр цалингаар. Эд нартай хамт монголын өв соел, хөгжил дэвшил бүгд ввагон ваноноор гарч бна. Нүүрснээс гадна соел урлаг чинь гараад дууслаа. Төр засаг мэдэж бгаа юм бхгүй. Урлагийн сургуулиуд нь амьдрахын эрхэнд өвөрмонголчуудад хамаг юмаа заагаад төлбөрөөр нь амьдарч бна.

0  |  0
Manai mongol tur(208.54.80.144) 2019 оны 03 сарын 13

Manai Mongol turiin baij baigaa tsarai n ene dee Mongol undestnii tur nuur tsaraindaa 580 myangiig tuluul tulheed irjdee ichdeggui muuhai tur shuu

0  |  0
Zochin(110.49.7.2) 2019 оны 03 сарын 13

Arai ch dee,ard tumnee bodooch 76 hulgaich nar

0  |  0
zochin(122.201.23.84) 2019 оны 03 сарын 13

Тусгай менежментийн баг гаргаж, цалинг нэмэгдүүлэх бүхий л нөөц бололцоог олох хэрэгтэй, гадаадад хөгжимчин хүний хөдөлмөрийг өндөр үнэлдэг

0  |  0
зочин(202.179.24.239) 2019 оны 03 сарын 13

худлаа сэтгэл гээд хэдэн хөгжимчдөө хоолгүй хонуулдаг юмуу. дарга нарт эрх нь бхад мөнгө олох аргаа бодож сэтгэх хэр тэй бизээ

0  |  0
Бухимдал(119.40.100.166) 2019 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч, сайд дарга нарын айлчлал, хурал зөвлөгөөн гээд нүүр тахлах юман дээр байнга Морин хуурын чуулгынхан очиж тоглодог. Дэлхийд Монголын урлагийг таниулж байгаа уран бүтээлчид. Төр нь тоохгүй байхад гадаадын улс орнууд байнга сонирхож судалдаг. Нүүр тахалдаг хэдэн хуурчдаа харж үзмээр юм. Дуртайдаа ажиллаж байгаа хүмүүс.

0  |  0
зочин(43.228.130.136) 2019 оны 03 сарын 13

Чуулга нэмэлт орлого олох сургалт явуулах, хурим найрт урилгаар оролцох гээд олон арга хэмжээ авах хэрэгтэй бнаа. Ийм цалинтай үйлчлэгч ч ховор байхад чинь юу гэсэн үг вэ энэ чинь одоо

0  |  0
Зочин(202.179.24.10) 2019 оны 03 сарын 13

Элэг сольж байгаа багийн эмч нарын сарын цалингаас өндөр цалин авна гэж юу байхав дээ. Эмчтэй адилхан л байна.

0  |  0
санаа(122.201.23.84) 2019 оны 03 сарын 13

Манай компанийн сахиул, үйлчлэгчээс бага цалин авдаг юм байна ш дээ

0  |  0
zochin(122.201.23.84) 2019 оны 03 сарын 13

Арай хэтэрхий бага цалинтай юмаа. Урлагийн хүмүүсийн цалин хамгийн өндөр байх ёстой гэж бодож байна. Сайд Баатарбилэг анхааралдаа авах хэрэгтэй!!!

0  |  0
Urnaa(103.229.123.251) 2019 оны 03 сарын 13

Iim gej ystoi sansangvidee.

0  |  0
Ganaa(103.229.123.251) 2019 оны 03 сарын 13

Goy bolje.

0  |  0
Rose(103.229.123.251) 2019 оны 03 сарын 13

Ymar saihan yriltslaga boloo veee. Amjilt

0  |  0
Zocnin (68.145.61.75) 2019 оны 03 сарын 13

Morin huur bol gaihamshigt hogjim Ulsaas demjeed gadniihand urlagaa surtalcnildag yum bh l gej bodoj yawsan Ene urlagaa hogjuulj surtacnlah ni Ulsiin soyoliin bodlogoor hiigdeh ulam bur hogjuuleh heregtei tsalin iim gej bodsongyi

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 03 сарын 13

Undesnii ter dundaa morin huur hogjim bol mongol huniig mongol gedgiig ni medruulsen gaihamshigt urlag Iim undesnii shinj torh aguulgiig hadgalsan urlagiig undesnii utgaar ni har hairtsagniibodlogoor hogjuulj mergeshsen baiguullagiig bodlogotoigoor demjij tsalin uramshuulaliig ondor blgaj bj gemeene hogjjno

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 03 сарын 13

Undesnii ter dundaa morin huur hogjim bol mongol huniig mongol gedgiig ni medruulsen gaihamshigt urlag Iim undesnii shinj torh aguulgiig hadgalsan urlagiig undesnii utgaar ni har hairtsagniibodlogoor hogjuulj mergeshsen baiguullagiig bodlogotoigoor demjij tsalin uramshuulaliig ondor blgaj bj gemeene hogjjno

0  |  0
zochin(122.201.23.84) 2019 оны 03 сарын 12

Гадаадынхан ирэхээрээ манай үндэсний урлагийг л их сонирхдог юм байна лээ. Иймд төрөөс хөрөнгө гаргаж, Газрын асуудлыг нь шийдээд үндэсний урлагийн ордон байгуулах хэрэгтэй гэж бодож байна.

0  |  0
Top