АНУ талибуудтай тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

АНУ-ын төлөөлөгчид, “Талибан” хөдөлгөөнийхөн Доха хотноо болсон тав дахь удаагийн яриа хэлэлцээний сүүлийн өдөр терроризмтой тэмцэх, АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах тухай хэлэлцээрийн төсөлд санал нэгдэж, тохиролцоонд хүрчээ гэж РИА Новости мэдээлжээ.

Англи, пушту хэлээр “цаасан дээр” буулгасан хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

2001 оноос хойш АНУ “Талибан” болон бусад бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг Афганистанд явуулж байгаа билээ. Энэ нь АНУ-ын цэргүүдийн оролцож буй хамгийн удаан хугацааны цэргийн мөргөлдөөн юм.

АНУ, талибуудын хооронд тав дахь удаагийн яриа хэлэлцээ Катарын нийслэл Доха хотноо өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн бөгөөд АНУ-ын Афганистаны асуудал хариуцсан тусгай элч Залмай Халилзад яриа хэлэлцээг үр дүнтэй болж буй талаар мэдээлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top