"Халуун зүрх" кино нээлтээ хийх өдрөө зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

“Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар "Халуун зүрх" хэмээх дэлгэцийн анхны бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаагаа дуулгаад байсан. Тэгвэл "Аримун" продакшны анхны уран бүтээл "Халуун зүрх" уран сайхны кино гуравдугаар сарын 29-нд нээлтээ хийхээр болжээ. "Халуун зүрх" кино үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгээд буй юм.

Тус киноны дууг “The Voice Of Mongolia” шоуны анхны ялагчаар тодорсон оролцогч Ц.Энгүүн дуулсан. Дууны үгийг “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Д.Ганцэцэг бичиж , аяыг "Жонон" хамтлагийн Н.Цогоо зохиожээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top