ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2019 оны 03 сарын 14

Хаврын дунд улаагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.3.14, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 8
  • Наран ургах шингэх: 7.07-18.54
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top